Нэг дэх хэсэг
Дон үүлдрийн адуу бол Оросын өмнөд тал нутгийн адуунаас үүдэлтэй бөгөөд 13 зууны Монголын довтолгоон нь энэ нутагт олон адуу авчирсан боловч “Монгол адуу нутгийн адууг уусгаагүй, монгол адуу нутгийн адуун сүрэгт уусан шингэсэн” гэж үздэг юм байна.
Ийнхүү Дон нутгийн Ногайчуудын адуутай холилдож дээр нь
Кипчак+ Монгол + Зүүн гар+ Араб зэрэг адуунууд үүлдрийн суурь болжээ.
Ногай нь татарууд жил бүр Москва руу 40,000 адуу илгээж, үнэ тохиролцон зардаг байжээ.
Хожим энэ нутгийн Донийн казакуудын үржүүлсэн адуу цэрэг дайны зориулалтанд, уралдаанд, аж ахуйдаа олон үеийн туршид хэрэглэж ирсэн.
/Донийн казакууд оросын нэг салбар үндэстэн, казак/хасагууд биш./
< 1699 онд Доны казакууд нэгдүгээр Петр хааны зарлигаар Астраханы бүс нутаг руу 10,000 морьт казак цэрэг илгээж байжээ.
< 1722 онд Персийн анхны аян дайнд 20,000 морьт казак цэргүүд оролцож байсан.
< 1812 оны Эх орны дайнд Донийн казакууд 60,000 морьт цэргийг гаргаж Суворовын цэрэгт морьдуулж Наполеоны Армийг бут цохиход чухал үүрэг гүйцэтгэж энэ үеэс Дон адуу тэсвэр, хурдаараа Европын уналгын морьдоос илт давуу болохоо харуулж алдаршсан юм.
Оросын армийн морин цэргийг мориор хангах гол үүргийг гүйцэтгэж мөн иргэний дайнд энэ үүлдрийн адуу ихээхэн хохирол амссан юм.
Өсгөж үржүүлсэн шилдэг адуугаа цэргийн хэрэгцээнд худалдаж байснаас адууны үржилийн чанар эрс муудсан юм.
< 1825 онд Дон үүлдрийн алдартай хурдан морь Леонид морийг импортоор оруулж ирсэн английн цэвэр үүлдрийн Шарпер адуу хоёрыг 80 км-ийн зайд уралдуусанд 2 цаг 48 минутын хугацаанд туулсан бөгөөд Дон үүлдрийн Леонид морь 6 минутын зөрүүгээр ялж байжээ. Дундаж хурд нь 1 км-т 2 минут, 06 секунд байв.
Дон үүлдрийн адууны чанарыг сайжруулах зорилгоор өөр үүлдрийн азарга ашиглах болсон юм.
Английн хаанаас бэлгэнд авсан “Кристал” нэртэй цэвэр цусны англи азаргаар эрлийзжүүлэлт хийж эхэлсэн анхны хүн бол Дон нутгийн Атаман М.И.Платов юм.
19 дугаар зууны эхэн болон дунд үед энэ азарганы удам угсааны “Хрусталев” гэсэн нэрээр Донийн бүс нутагт өндөр үнэ хүрч, өргөнөөр тарж байлаа.
Энэ үеэс цэвэр цусны англи адууны хагас цустай адуун сүрэг бий болчихсон байлаа.
-1920 онд Дон үүлдрийн адууг сэргээн хөгжүүлэх шинэ үе эхлүүлсэн юм.
– 1921- 1922 онуудад Дон адууг хураан цуглуулж, тусгайлан зориулсан цэргийн адуу үржүүлгийн газрууд байгуулахад энгийн иргэд гар дээрээ цөөн адуутай үлдэж байжээ.
– 1930 оноос хойш галбир, гарвал, төлийн чанараар нь ялган өсгөх арга хэмжээ авснаар болвсронгүй болж онцгой хурдацтай өссөн.
Үржүүлгийн явцад үе болгондоо хэв маяг, шинж төрх нь өөр өөр байдаг байлаа.
– Тухайн үед уралдаан зохион байгуулж байсан боловч уралдааны адууны хэв маяг бүрэлдэн тогтоогүй төрөл бүрийн хэв маягтай адуугаар уралддаг байсан.
-1941- 1945 оны Агуу эх орны дайны үед энэ үүлдрийн адуу ихээхэн хохирол амссан боловч тэднийг хадгалж үлдэж чадсан байна.
Доор байгаа зургууд 1900 оны үеийн Донийн адуу үржүүлгийн газруудаас үзэсгэлэнд оролцуулж байсан адууны зураг
Б.БАЯРАА







ДОН ҮҮЛДРИЙН АДУУНЫ ТҮҮХ БУЮУ ДОН-МОНГОЛ АДУУ МОНГОЛЫН МОРИН УРАЛДААНД
Хоёр дахь хэсэг
Дон үүлдрийн адууг 7 хэв шинжээр нь ангилан ялгадаг.
< Перс- Карабах/Перс/
< Хүнд буюу овор ихтэй.
<Англо- Дон
< Дон- Халимаг/Халимагуудын нүүдэл асар их адуу оруулж ирсэн/
< Дон- Хар тэнгисийн
< Жижиг биетэй./Сайжруулалт бага хийгдсэн/.
Ийм ангилалаар ялгаж үржүүлдэг боловч уралдааны үзүүлэлт дээр суурилж сонгон шалгаруулалт явагдаж байгаагүй нь энэ үүлдэрт хурдны чанар дутмаг байх шалтгаан болсон юм.
Яг энэ үед уралдааны хурдлах хөдөлгөөнд зохицсон бие төрхийг оруулж, хурдлах чадварыг сайжруулсан азарга бол Патрон/Patron.1909/ байлаа.
Патрон азарга Будденны нэрэмжит адуу аж ахуйд төрж, удам үүсгэгч юм.
Патрон гарч ирснээр уралдааны өндөр чанартай төл өгч эхэлсэн байна.
Түүний төлүүд тухайн үеийнхээ уралдааны шилдэг морьдыг эгнээндээ багтааж чадсан байна.
Патрон азарганы шилдэг 14 төл азарганууд Ростов мужийн улсын үржилийн газруудад болон Дон адуу үржүүлдэг бусад аж ахуйнуудад тархан дэлгэрсэн юм.
Ингэж үүлдэрт уралдааны хэв шинжийг оруулж ирж хурдны суурь тавигдсан.
Түүний хамгийн шилдэг төл азарга бол Жакер/Zhaker. 1927/ бөгөөд бусад төлүүдийн үлдээсэн үнэтэй уралдааны хэв шинж үүлдэрт хадгалагдаж үлджээ.
Сайжруулагч олон азарга ашиглаж байсан боловч Патрон азарганы эр, охид төлүүд, ач хөвгүүд, зээ охидууд удам угсааг нь үргэлжлүүлж үүлдрийг сэргээж, хөгжих боломжийг нээсэн юм.
Донийн Сардиния/Sardinia.1944/ байдас гурван настайдаа морин тойруулгын 2.400м, 3000м, 3200 метрийн зайн уралдаанд дээд амжилт тогтоож байжээ.
Дон үүлдрийн гүүнүүд нь Будденны үүлдрийн адууны цэвэр цусны англи азарга ашиглах бааз суурь болдог.
Будденны үүлдрийн чанарыг тодорхойлох олон чухал шинж чанаруудыг бүрэлдүүлэхэд хувь нэмэр оруулсан.
Орчин үеийн Дон үүлдрийн адуунд англи адууны цус эрс нэмэгдсэн нь цусан дахь эрлийзжилтын түвшинг даахгүй задарч устахад тулсан байна.
Системчилсэн туршилт, уралдааны уяа сойлгийн ажилд хамруулсан ч мэдэгдэхүйц суларч доройтож ахиц дэвшилд хүрэхгүй болсон. Энэ үзэгдэл нь эрчимтэй эрлийзжилтын олон үеийн бууралтыг барьж тогтоож чадаагүйтэй холбоотой гэж тайлбарладаг.
Монголын хурдан морины уралдааны түүхэнд Дон үүлдрийн адууны цустай хурдан морьд уралдаж байсан.
Өвгөн ноён Пүрэвжав энэ л адуунаас авч цус сэлбэн уралдаж байсан байх даа. Энэ авсан азарга нь хэдэн зууны тэртээх өвөг дээдэстэйгээ холбогдож магадгүй Эрт үеийн Зандан хүрэн азарга, дунд үеийн Даваанэрэнгийн хүрэн халзан азарга, сүүл үеийн Оонон хар азарга гээд… байгаа юм билүү.
Түүнээс хойших үед морин тойруулгын Дон үүлдрийн ЗУБРИК азарганы төлүүд Дон- монгол болон эрт үеийн өвөг дээдсийнхээ цусыг эргүүлэн татан авч улсын наадамд Янзага зээрд халзан морь, Алтай зээрд морь, Зандан хүрэн, Алтай зээрд морьд гээд нилээд хэдэн морьд тоосоо өргөсөн байдаг.
Янзага зээрд халзан морь. Их нас, соёолон, хязаалан насандаа түрүүлсэн.
Янзага зээрд халзан морь. Их нас, соёолон, хязаалан насандаа түрүүлсэн.
Зандан хүрэн морь
Алтай зээрд морь. Их насанд 1 түрүү, 1 айрагдсан.

Янзага зээрд халзан морь
Патрон/Patron.1909/
Патрон/Patron.1909/

Discussion about this post