“Одмөндөр” сувгийн үүсгэн байгуулагч Г.Занданхүү ийн бичжээ
2009 оноос хойш улсад тасралтгүй ажилласаар байгаад (17 жил) Канадад очоод канадуудаас ч баян тансаг амьдарч байвал тэр хүн Авлигатай тэмцэх газрын анхааралд өртөх болов уу?
Энэ мэт жишээтэй хэдэн зуун хүн байхад Авлигатай тэмцэх газар яагаад нүдэн балай чихэн дүлий явдагийг та нар мэдэх үү?
Би лав мэдэхгүй.
(Мэдээж мэднэ л дээ, гэхдээ хэлчихээр хэлсэн хүн нь өөрөө дуудагдаад байдаг юм шиг байна ш дээ)
Мань хэд яахав, хөшөө дурсгалын гоё муухай дээр талцаад, хүүхэд шарж идсэн идээгүй гэдэг аймшгийн яриаг хээвнэг яриад сууж байдаг эргүү үндэстэн болсон. Болгочихсон ч юмуу.
Хэрвээ Авлигатай тэмцэх газар хэнээс ч хараат бусаар ажлаа олигтой хийчихэж чаддаг байсан бол хэдүүлээ амьдрах гэж ингэтлээ их зовохгүй байхсан.
Ядаж байхад урдах ажлаа хийгээд хал балгүй амьдарч байхад хэсэг гарууд доромжлоод ороод ирэхийг нь яана. Яах гээд ч байдаг юм бүү мэд. Хулгайчууд нь нүдэн дээр ил байхад л хараалыг нь мань мэт хүртэх нь утгагүйн дээд утгагүй явдал.
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Баттулга гээд хэдэн нэр бичиж үзье л дээ. Араас нь би бодож байгаа зүйлээ бичихээс ч айдаг боллоо. Гэхдээ энэ хэдээс биш мань хэдийгээ хулгайчаар дууддаг нөгөө хэдээс айдаг боллоо 😳
Тэрнээс биш адгийн хулгайчуудаас айж эмээж үзсэн биш ямар. Харин зүв зүгээр мөрөөрөө явж байгаад л адгийн амьтан болгож доромжилдог гаруудаас үхтлээ айдаг болчихлоо шүү 🙏
Энэ муусайн хулгайчууд гэхдээ аймаар юм байна аа. Буруу зөрүү явж байгааг нь хэлсэн хүнийг буруу зөрүү хүн болгож хувиргаж чаддаг. Ид шидтэй юмуу хаашаа юм…
Дарангуйлалд орчихсон улс гэдгээ бид ер нь мэдэж байгаа ч юм уу үгүй ч юм уу. Гэмт хэргийн бүлэглэл манай улсыг захирч байна ш дээ. Тэр гэмт бүлэглэл нь ядаж байхад наанадаж хэдэн арван мянган хүнтэй ч байх шиг. Гэмт бүлэглэл нь дотроо бас хуваагдчихсан гэж байгаа.
Гэхдээ яах вэ. Түүх гэж сайхан юм байна. Энэ муусайнууд эх орондоо баллуурдаад баллуурдаад арилахааргүй их нүгэл хийсэн улс. Ирээдүйн хүүхэд багачууд, залуус маань Авлигатай тэмцэх газрын нэрлэж чадахгүй байгаа тэр олон нэрсийг түүхийн номноос харин дурайтал нь уншина шүү дээ 😉
FB: Zanaa Goosh


Discussion about this post