МУГЖ А.Цэгмэд Монголын нэрт нэвтрүүлэгч Г.Чулуунбат агсантай анх амьдралаа эхлүүлж, хоёр хүүтэй болсон. Амьдралд олон юм тохиолдоно, зах зээлийн шилжилтийн үед тэд туурга тусгаарлаж жүжигчин А.Цэгмэд гадагшаа явж амьдрах болсон билээ. Хоёр хүүгээ өсгөж, авааль нөхрөө хүрээд ирэх болов уу гэж хүлээсээр байсан гэдэг. Агуу сэтгэлтэй шүү. Агуу сэтгэлтэй хүн амьдарч чадаж амжилттай ч явдаг байх. Одоо Монголдоо шинэ карьер эхлүүлж, кино урлагт дүрийг бол “базаж” байна. Сошиал ертөнцөд ч мөн од. Сайхан сургааль үг, амьдралын үнэн түүх хүүрнэн бичиж залуучуудын хүндлэлийг хүлээсэн. Өнөөдөр Цэгмэд ажаа /өөрийнх нь хэлдгээр/ хоёр гоё зургаа оруулж:
“1993 он, харьд айлын хүүхэд харж…
2025 он. УХЗТ-таа ирж сэтгэл цэлмэсэн 2 өөр фото…” гэжээ. Нээрэн л дуртай мэргэжлээрээ ажиллаад үнэхээр гэрэлтэж байна даа. Хүн эцэст нь өөрөө л өөрийгөө гэрэлтүүлж амьдардаг гэдгийг Ажаа маань харуулж яваа…




Discussion about this post