Халуун намраар хатуу улстөр эхэллээ. Энд ч Боловсролын сайд хэвлэлийн хурал хийж, тэнд ч ШШГЕГ-ын дарга А.Намсаманд хэвлэлийн бага хурал хийж байна. Яригдсан, хэлсэн зүйл хурц. Энэ талаар МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг:
За, “таримал” генералууд улс төрийн тоглоомонд шатрын хүү шиг түлхэгдэн гарч ирж мөрдэстний дэг соёлыг гудамжинд гаргалаа даа…
Оролцуулж болохгүй хэсэг гэж бий шүү.
Монголын төрөөр тоглож ханахгүй нь дээ.
Хэзээнээс генерал хүн эзнээ туу.. зуу гэхээр л жаа гээд ингэж шившиг болж байдаг болчихов оо
” гэв.
Дуучин Т.Бат-Оргил гэж алдаршсан ч төрд удаан зүтгэсэн эрхэм “Генералд эзэн гэж үгүй. Хэрэв тийм эзэн байдаг бол эзэнтэй нь хамт хөөх ёстой. Ард түмэндээ өргөсөн тангараг, офицерын ёс төр гэж л байдаг. Үүнийг мэдэхгүй генерал бол зүгээр л эзэндээ үнэнч хиа, харгис тахар. Таны санааг зовоож байгаа асуулт нь энэ генерал үнэхээр өргөсөн тангарагтаа үнэнч байхын тулд ингэж хөдөлж байна уу, зөвхөн нэг улстөрчийг нөгөө улстөрчийн захиалгаар мөргөж байна уу? гэдэг нь бодох л зүйл. Гэвч ХЗС ийм үйлдэл хийсэн бол үүнийхээ хартуцлагыг хүлээх л ёстой. Бусад ХЗС-ууд өмнө нь бүгд ийм байсан, яагаад энийг ингээд байгаа юм гэж арай л боломгүй санагдана” гэлээ.





Discussion about this post