• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МОНГОЛ ХАТНЫ ТҮҮХ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/14/2026
in Нийтлэл
0
МОНГОЛ ХАТНЫ ТҮҮХ
ЭХ НУТГАА САНАГАЛЗАХ МОНГОЛ ХАТАН МИНЬ, ХАРЬ ГАЗРЫН МОНГОЛ НЭРТЭЙ АЧАА УУЛ МИНЬ
/СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ ХАТНЫ ТҮҮХИЙН ЖИМЭЭР/
  Өглөөнөөс эхлэн уйланхайтаж, усан бороо асгарч, алсын газар харагдахгүй болж, манан бударч хатны бунхан хүртэл үргэлжилж үзэх орчныг хязгаарлана. Эх нутгаа үгүйлсэн монгол хатаны нулимас бороо болон асгарах мэт ажуу. Сууж явсан машины цонх хүртэл усан дуслаар чимэглэгдэж, орчны зураг авахад саад болно.
Замын хоёр талаар уулс байх авч уул хоорондын хөндий, уулын ашиглаж болох зай бүхнийг ашиглан газар хагалан үр суулгажээ. Маш нарийхан зам тавьжээ. Замыг тавиад олон жил болсон болов уу. Машин тэрэг их явдаггүй болоод тэр үү нэг их эвдрээгүй боловч удаан ашиглаж байгаа нь мэдрэгдэнэ. Уулсын хооронд сүлжин явах замаар бидний сууж яваа машин өгсөн уруудан явна. Нам дор газар учир нойр их хүрдэг гэж орчуулагч хэлж байсан. Бид намхан боловч парамид хэлбэртэй уул дөхөж ирээд хойд зүг рүү эргэв. Нэгэн ам өгсөж эхлэх үед хэдхэн километрийн алсад бидний очих ёстой бунхан модон дотор тодрох нь тэрээ. Байгалийн сайханыг сонгож, бас ч шаггүй сайхан бүтээж босгосон цогцолбор харагдана. Машины зогсоол байх агаад тэндээс бунхан луу явган хүн очих зам тавьжээ.
Бид Монгол хатны бунхан өөд өгсөж явах тэрхэн агшинд тэнгэр онгойж эхэлсэн байна лээ. Учир нь дараа нь би ведио бичлэгээс харсан юм. Хойноосоо үүл онгойж, тэнгэр цэлмэв. Үүл үгүй хөх тэнгэрт наран эзэгнэн саяхан орж байсан бороо аль хэдийн сураг ч үгүй болжээ.
Монгол хатны бунхан хүртэл засмал зам байх агаад тэнд гадаадын хоёр автобус бүхий жуулчид ирсэн байлаа. Автобусны зогсоолоос дээш огцом өгсөөд хаан, хатан хоёрын бунхан харагдана.
Солонгосын түүхэн дэх 31 дэх хаан Гоу Миний их хатан болох Вангри буюу Ванчен хэмээх Монгол хатан түүхэн угсааны Солонгос дахь гурав дахь харийн гүнжээр өргөмжлөгдсөн байдаг.
Гоу Мин 1351 -1374 буюу 19-45 насандаа Солонгосын хаан ширээг атгаж байжээ. Уг бунхан Хойд Солонгосын Кэсөн хотын Гэпүнгүн Хэсанри Мүсөнбон уулын энгэрээс өмнөд зүгрүү чиглэсэн байдаг аж. Вангрихатан 36 настайдаа буюу жирэмсэн байхдаа 1363 онд таалал төгссөн байна. Гоу Мин хатныхаа дурсгалд зориулж арав гаруй жил уг бунханы загварыг өөрөө зохион бүтээн, улсынхаа хамгийн шилдэг бунхан урлаачдаар бариулж байжээ.
Монгол хатны түүх, нэрийг ч олон янзаар түүхэнд бичсэн байна. Үе дамжин ирсэн нэг түүхийг дурдая. Солонгос орны 26-31 дэх үеийн хаадууд талын монголоос хатан томилогдсон хатадтай байжээ. Энэ уламжлалаар Солонгосын Гон Мун хаан 6 зууны тэртээд Юан гүрнээс 15 орчим насны охиныг хатан болгож авчээ. Түүний нэрийг нь Но Гү гэдэг. Но гү хатныг мэдэхгүй солонгос хүн гэж үгүй гэнэ. Уншигч та солонгос найз нөхдөөсөө асуугаад үзээрэй. Тэд “Но Гү-гийн нулимс” гэхлээр андахгүй. Солонгост очсон талын охин суурин иргэдийн тансаг шилтгээнд идээшихгүй, дүнхийсэн өндөр хөх уулсын дээгүүр нутгаа санан ширтэн суудаг байжээ. Гон Мин хаан хайртай хатнаа өрөвдөхдөө өнөө өндөр хөх уулыг нь сэтлээд, бэлд нь нуур бий болгож өгчээ.
Тэрээр хааны зарлигаар Солонгост ирэхдээ зөвлөх, хамгаалах цэрэг гээд 200 орчим монгол дагалдагчтай байсан. Нэгэн удаа гэнэтийн дайралт ирж хаан хүмүүсээ аваад далайн эрэг дээрх арал дээр гарчээ. Гэтэл монгол хатан нь үлдсэн байв. Хаан сандран эргэж очиход 15 настай охин монгол цэргээ удирдан давуу хүчтэй дайснаа цохиж ялалт байгуулсан байв. Тэр мөчөөс эхлэн хаан хатанаа төрийн хэрэгт оролцуулах болсон хэмээн түүхчид нь өгүүлж байсан.
Но Гү хатан бие давхар болсон хэдий ч үрээ төрүүлээд насан өөд болсон гэдэг. Хатнаа нас барснаас хойш Гон Мин хаан 3 жил ганцаар явсаар 45 насандаа өөд болсон гэлцдэг. Гон Мун хаан их ухаантай, үнэнч хүн байжээ. Учир нь хаан нас барахаасаа өмнө хайртай хатандаа зориулж монгол гэр хэлбэртэй бунхан бариулж Солонгосын ард түмэнд тэр бунхныг үргэлж эргэж тойрч байхыг зарлиг болгосон юм билээ. Саяхныг хүртэл Солонгосчууд Но Гү хатны бунхныг эргэж тойрдог заншилтай байжээ. Харин өнөө сэтлүүлсэн ууланд нь хөх цэцэгс ургасан гэдэг. Түүнийг солонгосчууд “Но Гү-гийн нулимс” гэдэг гэсэн. Сонин байгаа биз? Харин тэр хөх цэцгийг манайд “Бэр цэцэг” гэж нэрлэдэг юм. Нарийхан иштэй, томоо толгойтой бөгтөр цэцэг. Хэдийгээр ахархан хугацаанд амьдарсан ч хаан болоод солонгос түмний сэтгэл зүрхэнд ийн мөнхрөн үлдэх болсон нь монгол бүсгүйн ухаан, хүч нөлөө их байсных бизээ гэж бодно.
Өөр нэг сурвалжид “БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс тус улсын 31 дэх хаан Гон Миний Монгол хатан болох Вангри буюу Ванчений бунхан олдсон байна. Гон Мин хаан 19 настайдаа Монгол хатан буулгаж, 21-44 нас хүртлээ буюу 1351-1374 онд хаан ширээнд суужээ. Вангри хатан 36 настайдаа буюу жирэмсэн байхдаа 1363 онд таалал төгссөн байна.” Гэж бичжээ.
Нийтлэлч Батбаяр “Гүрёо улсын XXXI хаан Кон Миний монгол хатан Ванчень (тэрбээр Ванги нэртэй байгаад 1363 онд нэрээ сольсон гэдэг, мөн Wikipedia сайтад түүний нэрийг Noguk гэжээ) судар номд бичигджээ. Өдгөө хатны бунхан БНАСАУ-ын өмнөд нутгийн Кэсон хотын ойролцоо бий. Кон Мин хаан 19 насандаа монгол хатан буулгасан бөгөөд хатан нь 36 настайдаа төрөхийн хүндрэлээр 1365 онд нас барахад хаан хайрт хатандаа зориулан Гүрёо улсын түүхэнд холбогдох том бунхныг долоон жилийн турш бариулсан байдаг.” гэсэн байна.
Бид Туул голын эрэг дээр байрлах хөшөөн дээр энэ түүхийг дурсан санагалзаж “Монгол төр, их хаан Хувилайн зарлигаар томилогдон очсон Солонгосын Корей улсын Гон мин хааны Монгол хатан Но Гү (Ванчин)- ы бунханаас хүндэтгэн залав.” хэмээн бичсэн бяцхан хөшөө босгосон бөгөөд түүнийг монголчууд нураан дээр нь барилга барьжээ.
Эх сурвалж: Dorjgotov Jargalsaikhan
Previous Post

ЗХУ-ын Эмнэлэг-ариун цэврийн экспедиц арьс- өнгөний өвчинтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

Next Post

Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ

Next Post
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ

Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Ганган шилтэй засуул”
  • М-Си-Эс Групп Зүрх мартахгүй хүүхдийн санд 500 сая төгрөг хандивлалаа
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
  • МОНГОЛ ХАТНЫ ТҮҮХ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.