СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТЭСИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ С.ГАНТОГТОХ-т ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ! 
Монгол оронд 8 сард айлчлан ирсэн Япон жуулчин маань буцах өдрөө гудамжинд түрүүвчээ хулгайд алдсан таагүй явдал тохиолдсон юм. Сандарч тэвдсэн бид нар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхөд ахлах дэслэгч С.Гантогтох цаг алдалгүй эргүүлийн машинтайгаа хүрэлцэн ирсэн билээ.
Тэрбээр биднийг машиндаа суулган, нөхцөл байдлыг шуурхай үнэлж, хотын төвөөр 3-4 удаа тойрч, валют солих газраар тасралтгүй эргүүл хийн хайсны эцэст хулгайчийг илрүүлэн баривчилсан юм.
Түүний энэхүү дайчин, сэргэлэн, мэргэжлийн өндөр ур чадвар болон хурдан шуурхай ажиллагааны үр дүнд хэрэгтэнийг барьсан энэ явдал нь биднийг болон манай жуулчныг үнэхээр гайхан бишрүүллээ. Энэхүү явдал манай хотын болон Монгол цагдаагийн нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал боллоо.
Манай хотын цагдаагийн байгууллагын ур чадвар, техник тоног төхөөрөмж, мэдээ мэдээлэлээ хурдан шуурхай солилцож хэрэгтэнийг дор нь илрүүлж мөн байгууллагуудын гадаа камержуулалт маш сайн болсон зэрэг нь хэрэгтнийг олоход ихээхэн тус дэм болсон.
Түмэн олноо амар тайван байлгахын төлөө үүрэгт ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг ахлах дэслэгч С. Гантогтох танд болон таны хамт олонд гүн талархал илэрхийлэн, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар



Discussion about this post