МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар 3-4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний асуудал нь тус телевизийн ерөнхий захиралтай холбоотой асуудал байсан аж. Хуралдаанаас МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ МҮОНРТ-ийн ажилтнууд Ерөнхий захирлын томилгоог эсэргүүцэн өлсгөлөн зарлахаа Үндэсний зөвлөлд удаа дараа мэдэгдсэн учир уг шийдвэрийг гаргасан байна.
Н.Дэмбэрэлийг чөлөөлснөөр түүний оронд Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Н.Дэмбэрэлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд уг албан тушаалд томилсон билээ.
Discussion about this post