Т-арагийн гишүүн асан Рю Хва Янг өнөөдөр буюу 9 сарын 12-нд Сөүл хотод хуримаа хийлээ. Тэр Францад өссөн, Солонгост ирээд гурван жил болж буй алдартан бус бизнесментэй амьдралаа холбож байна. 

Жүжигчин, дуучин Ryu хуримаа гэр бүл, ойр дотны найз нөхдийнхөө хүрээнд цомхон хийж байна.
Залуу хос анх танилаараа дамжуулж танилцсан, сүүлд романтик харилцаа үүсгэжээ. Өнгөрсөн 4 сард Рю хуримаа хийх гэрлэлтийн товоо олон нийтийн сүлжээнд зарласан бөгөөд сүйт бүсгүй залуугаа “Аав шиг минь нөмөр түшигтэй хүн” гэж тодорхойлсон. Өчигдөр буюу хуримаа хийхээс нэг өдрийн өмнө 33 настай Рю дагагчидтайгаа сэтгэл хөдлөлөө хуваалцан товчхон пост оруулсан.
Сонирхуулахад Рю Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг T-ARA-д гишүүн байсан. Т-АRA 2009 онд дебютээ хийж, Рю хожуухан тус хамmлагт орж ирсэн. Сүүлд орж ирсэн нас бага охинд эгч нар нь ширүүн хандсан уу, хамтлагтаа дарамтад өртсөн тухай ярьж, K-pop-ын хоёр дахь үеийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг шүүмжлэлд өртөж байсан. T-ARA хамттлагийн нөлөө буурахад Рю-гийн буруу байсан гэж үзэн ядагсад цөөнгүй байдаг.











Discussion about this post