• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

admin by admin
08/24/2026
in Улс төр
0
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa)-ын Ерөнхийлөгч бөгөөд Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа. Улаанбаатар хот болон Африкийн хотууд газарзүйн хувьд хол боловч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон шилжилт зэрэг ижил төстэй сорилтуудтай тулгарч байгааг талууд онцолж, хотуудын түвшинд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх санал солилцлоо. Улаанбаатар хотын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот орчмын газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалд тэсвэртэй хот төлөвлөлтийн чиглэлээр саналаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хот агроэкологи, уур амьсгалын тэсвэржилтийн талаар туршлагаа танилцууллаа.

Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa) нь Африкийн хот, орон нутгийн засаг захиргаадын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх үүрэгтэй бөгөөд Улаанбаатар хоттой хотын хөгжлийн чиглэлээр туршлага солилцох боломжтой гэв. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатар хотод болж байгаа нь орон нутгийн засаг захиргааны оролцоог бэхжүүлэхэд ач холбогдолтойг уулзалтаар ярилцлаа.

Улаанбаатар болон Ндиоб хот нь хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд:

  • Хотын уур амьсгалын тэсвэржилт ба газрын доройтлыг бууруулах туршлага солилцох,
  • Ногоон шилжилт, агроэкологи, байгальд түшиглэсэн шийдэл дээр хамтарч ажиллах,
  • UCLG Africa болон Улаанбаатар хотын дипломат харилцаа, хотуудын сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Previous Post

50 фунт стерлингээр худалдан авсан чихмэл толгой 50 мянган фунт стерлингийн үнэ хүрчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
  • 50 фунт стерлингээр худалдан авсан чихмэл толгой 50 мянган фунт стерлингийн үнэ хүрчээ
  • МЭРЭГЧДИЙН (ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО) НЯГТШЛЫГ ТОДОРХОЙЛОХ АЖИГЛАЛТЫН ТОЙМ
  • Г.Занданшатарын гурван засуул, бас…
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.