ОХУ-ын Казань хотын гимназид халдлага үйлдэж, олон хүний аминд хүрсэн Ильназ Галявиев “Хар дельфин” хорих ангид гэрлэсэн талаар Telegram-суваг Mash мэдээлжээ. Хүмүүжигчийн эхнэр нь Москвагаас гаралтай, 18 настай шинэхэн сэтгүүлч Диана К. болсон байна.
Өсвөр насны охин Диана К. Галявиевыг анх шүүх хурлын үеэр харжээ. Сэтгүүлч болсныхоо дараа нь түүнтэй уулзахаар хорих анги руу очсон бөгөөд үүний дараа хос гэрлэлтээ батлуулах шийдвэр гаргасан байна.
Гэрлэлтийг өнгөрсөн 5-р сарын сүүлчээр Соль-Илецк дахь ИК-6 хорих ангид бүртгэжээ. Шинэхэн гэрлэсэн залуу хос одоо жилд ердөө нэг удаа уулзах боломжтой гэж мэдээлсэн байна.
Одоо 24 настай Ильназ Галявиев бүх насаараа хоригдох ял авсан хүн.
2021 оны 5-р сард Ильназ Галявиев Казань хотын №175 гимназид буу барин нэвтэрч, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан халдлага үйлдэн долоон хүүхэд, хоёр багшийг хөнөөсөн. Мөн халдлагын үеэр 24 хүн шархадсан юм.
Шүүх түүнийг хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хариуцлага хүлээх чадвартай байсан гэж үзэж, бүх насаар нь хорих ял оноосон билээ.
Казанийн 175 дугаар биеийн тамирын зааланд есөн хүний аминд хүрсэн хэргээр бүх насаар нь хорих ял сонссон Ильназ Галявиеваас мөн 23 сая гаруй рублийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шүүх шийдсэн.
Хар үстэй, бага ястан гэж байнга гадуурхагдаж байсны улмаас коронавирус цар тахлын үед буюу 2021 оны 5-р сард 19 настай Галявиев Казань хотод сурч байсан сургуульдаа тэсэрч дэлбэлэх халдлага үйлдэж, буу зэвсэг ашиглан долоон хүүхэд, хоёр багшийн аминд хүрсэн гэж тухайн үед шуугиан болж гэмт хэрэгтэн билээ.







Discussion about this post