• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МЭЕГ-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл охиныхоо нэрээр 104 мкв байр авахдаа 291 сая төгрөгийг БЭЛНЭЭР төлсөн баримт авагджээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/17/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
МЭЕГ-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл охиныхоо нэрээр 104 мкв байр авахдаа 291 сая төгрөгийг БЭЛНЭЭР төлсөн баримт авагджээ

  Шүүх прокурорын шатанд хамгийн удаан дуншиж байгаа хэргийн нэг нь Мал эмнэлгийн ерөнхий газарын дарга асан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх нарын холбогдсон “яаралтай дархлаажуулалт” нэрийн дор тендер зарлалгүйгээр Энэтхэгийн “Hester biosciences limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, улсын төсөвт их хэмжээний буюу 3,9 тэрбумын хохирол учруулсан гэх хэрэг юм. Экс даргатан долоон мянган тун вакцинийг 3,9 тэрбум төгрөгөөр худалдан авах тушаал яаралтай гаргаад харин төлбөрийг нь яаралгүйхэн шиг 2018-2020 оны хооронд хоёр жилийн хугацаанд шилжүүлжээ. Гайхалтай нь төлбөрийг монгол төгрөгөөр шижлүүлсэн гэнэ. Анхны төлбөрийг 2018 оны хавар хийсэн бол намар нь охин Т.М-ийнхээ нэр дээр нийт 109,44мкв талбайтай орон сууцыг 291,1 сая төгрөгөөр худалдан авсан гэж тогтоогджээ. Төлбөрийг төгрөгөөр болон доллароор дандаа бэлнээр төлсөн. Ингээд тухайн орон сууцыг 2018-2020 оны ХОМ-доо оруулаагүй, мөнгөний эх үүсвэрийг нь тайлбарлаж чадаагүй хэмээн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж яллагдсан. Харин З.Батсүх нь Д.Түмэндэмбэрэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцон өөртөө  хоёр тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, мөнгө угаасан хэрэгт яллагдсан. Мөнгийг мөн л 2018-2020 он хооронд угаасан гэж буруутгагдсан. Тэрээр эрдэм номын хүн ч гэсэн судалгааны ажлын хажуугаар мал эмнэлгийн эм эмчилгээний “Глобал бизнес линк” компани байгуулжээ. Улмаар Энэтхэгийн “Hester biosciences limited” компанитай олон жил харилцан 2016 онд төлөөлөгч болсон гэжээ. Ингээд энэтхэг компанийг Монголд мялзангийн вакцин нийлүүлэхэд нь зөвлөх үйлчилгээ үзүүлж төлбөрөө авсан гэх баримт авагдсан. Бас нэг буруутгах зүйл нь “яаралтай дархлаажуулалт” хийх нь нөхцөл байдал, үндэслэл огт тогтоогдоогүй гэнэ. Харин экс даргатаны мэдүүлснээр 2018 онд 13 аймгийн 45 суманд шүлхий мялзан гарсан аж. Тэрээр өмнө нь Ховдын засаг даргаар ажиллаж байсан агаад 2014 онд Дарви суманд мялзан дэгдэж мал хорогдоход өвчнийг газар авахуулалгүйгээр нам дарж алдаршжээ. Тэгээд бараг урилгаар шахуу МЭЕГ-ын даргаар ирсэн байна. Уг нь “яаралтай вакцинжуулалт” гээд тендер зарлахад Орос, Энэтхэгийн гэсэн хоёр компани л оролцжээ. Оросых нь нэг тун нь 55-56 төгрөг, Энэтхэгийх 243-246 төгрөгийн үнэтэй санал ирүүлсэн. Харин Д.Түмэндэмбэрэл нь нээлттэй тендер зарлахад 70 хоног, маргаан гарвал 2-3 сар дээр нь нэмэгдэнэ гээд “яаралтай” гэх үндэслэлээр найз З.Батсүхийн хамтран ажилладаг “Hester biosciences limited”-тэй шууд гэрээ байгуулсан  гэнэ. Үүнд гомдсон Оросын компанийн төлөөлөгч Балдан хэл ам  гаргаснаар хэрэг дэгджээ. Д.Түмэндэмбэрэл З.Батсүх хоёр нь мал эмнэлгийн сургуулийг нэгэн цагт хамт төгссөн андууд гэнэ.

Previous Post

УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш ээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • МЭЕГ-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл охиныхоо нэрээр 104 мкв байр авахдаа 291 сая төгрөгийг БЭЛНЭЭР төлсөн баримт авагджээ
  • УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш ээ
  • “Эрдэнэт” үйлдвэрт комьпютер программ хангамж нийлүүлэх 10 ТЕНДЕРТ ялсан “Майнтек техноложи”-ийн Ц.Төгөлдөрт 24.9 сая төгрөгийн торгох ял оноолоо
  • Нийгмийн сэтгэцийг эмчлэх ёстой СЭМҮТ хувийн бизнесийг дэмжих сүлжээ болон хувирсан уу? Ж.Чинбүрэн сайд аа!!!
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.