• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монополь эрхтэй “Майнтек техноложи” болон “Их Оч”-ийн захирлууд “Эрдэнэт”-ийн Үнэлгээний хорооныхонд 70-75 сая төгрөгийн хахууль өгсөн гэх ХЭРГЭЭС …

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/12/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Монополь эрхтэй “Майнтек техноложи” болон “Их Оч”-ийн захирлууд “Эрдэнэт”-ийн Үнэлгээний хорооныхонд 70-75 сая төгрөгийн хахууль өгсөн гэх ХЭРГЭЭС …

Монополь эрхтэй “Майнтек техноложи” болон “Их Оч”-ийн захирлууд “Эрдэнэт”-ийн Үнэлгээний хорооныхонд 70-75 сая төгрөгийн хахууль өгсөн гэх ХЭРГЭЭС…

Өдгөө Эрдэнэтэд “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн ерөнхий инженер П.Түвшинжаргал, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан, Холбоо мэдээлэл технологи автоматжуулалтын цехийн уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Л.Ганбаатар, Худалдан авах ажиллагааны газар худалдан авах 1-р зэрэглэлийн мэргэжилтэн М.Орхон, Худалдан авах хангамжийн хэлтсийн мэргэжилтэн С.Амарбат, Стратегийн төлөвлөлт бодлогийн газрын орлогч дарга Л.Эрдэнэбат болон “Майнтек техноложи” компанийн захирал Ц.Төгөлдөр, “Их Оч” компанийн захирал Э.Лхагвадорж, “Вертексмон” компанийн захирал Д.Мэндсайхан, “Пэхэм” компани холбогдсон авлигалын хэргийг хэлэлцэж байна. Яллах дүгнэлтэнд дурдсанаар Ил уурхайн ерөнхий инженер П.Түвшинжаргал нь 2022 оны 3-р сарын 15-нд “Ил уурхайн программ хангамж” нийлүүлэх 1,3 тэрбумын төсөвт өртөгтэй тендерийн Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тендер шалгаруулах нөхцөл шалгуурын талаар өөрийн их сургуулийн найз болох “Майнтек техноложи” компанийн захирал Ц.Төгөлдөр мэдээлэл өгч тендерийн нууцыг задруулсан, улмаар Үнэлгээний хорооны хуралдаанаар ашиг сонирхолын зөрчил үүссэнийг мэдэгдэж албан үүргээсээ татгалзалгүйгээр 1,2 тэрбум төгрөг авах боломжийг бүрдүүлж Ц.Төгөлдөрт давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, мөн 2022 оны 5-р сарын 24-нд зарласан “Өрмийн штанк нийлүүлэх” 1,1 тэрбумын тендерийн Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тендерийн талаархи мэдээллийг нарийн бичгийн дарга С.Амарбатаас авч нэг нутгийн танил болох “Их Оч” компанийн захирал Э.Лхагвадоржид задруулан компанийг нь дэмжин ялуулж 955 сая төгрөгийг авах боломжоор хангасны хариуд төрсөн ах П.Түвшинтөрын дансаар 75,5 төгрөг дамжуулан авсан гэж яллагджээ. Холбоо мэдээлэл технологи автоматжуулатын цехийн уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн дарга Л.Ганбаатар нь  2022 оны 5-р сарын 24-нд Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан Худалдан авах ажиллагааны газар худалдан авах 1-р зэрэглэлийн мэргэжилтэн М.Орхон болон “Майнтек техноложи” компанийн захирал Ц.Төгөлдөртэй бүлэглэж 2021 оны 10-р сард зарлагдсан “Бортовой комьпютер нийлүүлэх” 178 сая төгрөгийн тендерын Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа Ц.Төгөлдөрт урьдчилан зөвлөгөө өгч нууцлалыг зөрчиж 4,3 саяын татварын өртэйг мэдсээр байж компанийг нь дэмжин улмаар 270 сая төгрөг авах боломжийг бий болгон бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгагджээ. Мөн тэрээр “Ил уурхайн программ хангамж” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа тендерийн мэдээллийг Ц.Төгөлдөрт задруулж компанийг нь хэлэлцүүлэн дэмжиж 1,2 тэрбумын гэрээ байгуулах боломжийг бий болгохын тулд 2022 оны 5-р сарын 3-ны өдөр дүү Амгаланбаатарын “Өсөх блюз” компанийн дансаар 70 сая төгрөгийн хахууль авсан гэж яллагдсан. Ц.Төгөлдөрийн “Майнтек техноложи” нь Австралийн “Майкромайн” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд уул уурхайн бортовой компьютер нийлүүлэх цорын ганц давуу эрхтэй компани гэнэ. “Эрдэнэт” үйлдвэртэй 2008 оноос харилцсан агаад  бортовой компьютер, систем программ хангамж, дагалдах засвар үйлчилгээний бүх тендерт бараг өрсөлдөгчгүй ганцаараа ордог гэнэ. “Эрдэнэт”-ийнхэн Австралийн компанитай нь шууд харилцах гэж үзсэн ч цаадул нь “манай дистрибьютертэй харьц” гээд хүлээж аваагүй аж. Мөрдөгчдийн тогтоосноор Л.Ганбаатар 70 сая төгрөгийг Ц.Төгөлдөрөөс доорхи маягаар авчээ. Тэрээр Эрдэнэтээс маш хуучирсан “СКЗ” гэдэг Белаз өөрөө буулгагч машины автомат системийн удирдлагын  компьютер таван ширхэг, түлшний мэдрэгч таван ширхэгийг таксигаар явуулсаныг “Майнтек техноложи” компанийн ажилтан хүлээж авчээ. Ингээд Л.Ганбаатарын дүү ирж Ц.Төгөлдөртэй гэрээ, гэрээ дүгнэсэн актанд гарын үсэг зурж тамгаа дарсан. Үүний дараа “Майнтек техноложи”-гоос 70 сая төгрөг “Өсөх блюзи” компаний дансанд орсонд дүү нь бэлнээр гаргаж аваад ахынхаа хэлсэн данс руу шилжүүлжээ. Энэ мөнгөний 19 саяар нь Л.Ганбаатар зуслангийн байшин худалдаж авсан гэх баримт авагджээ. Дүү Амгаланбаатар нь “Майнтек техноложи” компанийг мэдэхгүй, бараа ажил үйлчилгээ нийлүүлж байгаагүй, ахынхаа гуйлтаар гэрээ байгуулж мөнгө авсан гэж мэдүүлсэн байна. Харин Ц.Төгөлдөр “Эрдэнэт” үйлдвэрийн “анд”-аасаа ирүүлсэн эд ангийг үзтэл дэндүү хуучин байсан тул буцаагаад явуулжээ. Гэтэл “сэргэлэн” Л.Ганбаатар сайхан арчиж цэвэрлээд мөн эргүүлээд явуулсанд Ц.Төгөлдөр аваад гурвыг нь задлан “Монголын алт” компанийн белазыг ажилд оруулахын тулд засварт нь хэрэглэсэн гэж мэдүүлжээ. Толгой компани болох Австралийн “Майкромайн” нь дистрибьютер нартаа өндөр нөхцөл шаардлага тавьдаг ил тод, авилгалаас ангид байхыг шаарддаг гэнэ. Тэгвэл Монгол дахь төлөөлөгч компанийн захирал нь хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаад улмаар шүүхээр хэлэлцэгдэж байна. Энэхүү шүүх хурлын талаар эргэн мэдээлнэ.

Previous Post

МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭР УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Монополь эрхтэй “Майнтек техноложи” болон “Их Оч”-ийн захирлууд “Эрдэнэт”-ийн Үнэлгээний хорооныхонд 70-75 сая төгрөгийн хахууль өгсөн гэх ХЭРГЭЭС …
  • МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭР УДАХГҮЙ ЭХЭЛНЭ
  • ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.