• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Сайхан сэтгэлт” Ж.Пунцаг 39 сая төгрөгөөр З.Үнэнбатад тусалж гурвантаа “сайн үйл” бүтээсэн үү …

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/05/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
“Сайхан сэтгэлт” Ж.Пунцаг 39 сая төгрөгөөр З.Үнэнбатад тусалж гурвантаа “сайн үйл” бүтээсэн үү …

Өдгөө шүүх Ардын намын алдарт “Шилэн” Цогоогийн найз Дотоод аудит хяналт шалгалтын албаны дарга, орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцагийн ээлжит авлигалын хэргийг хэлэлцэж байна. Олон нийт түүнийг шунлаасаа болсон гэж таамаглаж байж болох ч өөрийх нь өчсөнөөр “сайхан сэтгэл”, “хүн чанар”, “тусархаг зан”-гаасаа болж хэрэгт унасан гэнэ. Прокуророос түүнд гурван үйлдэлдээ хахууль авсан, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэж ялласан. 2017 онд аудитаас Зүүнхараагийн депод орсон шалгалтаар  жилийн турш сард 2-9 өдрөөр буюу нийт 36 өдөр ажил тасалсан зөрчлөөр ажлаасаа шууд халагдах аюулд шууд унаад байсан хангамжийн инженер З.Үнэнбатыг “аварсан” сайхан сэтгэл нь аж. Уг нь УБТЗ-ийн дотоод журмаар сард дөрвөн удаа ажил таслахад халдаг гэдэг гэнэ. Гэсэн ч хэзээний хүн “сайтай”  Ж.Пунцаг нь заавал энэ хүний мууг үзнэ хэмээн араа шүдээ “хавираагүй” аж. Шалгалтын дүнг хэлэлцэх хуррлын өмнө танилцаж “чи бараг ээжээр минь яриулсангүй” гэжээ. Ингээд Зүүнхараагийн депод хийсэн шалгалтын дүнг замын дарга Д.Жигжиднямаад танилцуулахдаа хангамжийн инженерийг “хэргийг” авч үлдсэн гэж тогтоогдсон. Улмаар дүнг хэлэлцсэн хурлыг удирдан хангамжийн инженерт вагон депогоос нь ногдуулсан цалинг 20 хувиар хоёр сар хасах шийтгэлийг нь хэвээр үлдээсэн агаад энэ үеэс эхлэн З.Үнэнбатаас Ж.Пунцагт дансаар болон бэлнээр мөнгө орж эхэлжээ. Энэ нь дөрвөн жил шахам үргэлжилж нийт 39,5 сая төгрөгт хүрсэн гэж тогтоогдсон. З.Үнэнбат ч мөнгөлөг бийлэгжүү нэгэн гэнэ. АН-ын гэх тэрээр ажлаа таслан хилийн наймаанд явдаг гэсэн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагджээ. З.Үнэнбат “… Шалгалтын дүнг хэлэлцсэн хурлаар надад арга хэмжээ авсан вагон депогийн даргын шийдвэрийг хэвээр үлдээж ажлаас халаагүй. Тэр үеэс эхлэн Ж.Пунцагтай утсаар ярьж холбоотой байх болсон. Энэ хүн намайг ажилд минь үлдээсэн, би хариу барих ёстой гэж бодсон. Тэгээд “мөнгө шилжүүлээч хөгшин, мөнгө хийгээч хөгшин” гээд мессэж бичихээр нь  шилжүүлдэг болсон. Мөнгөгүй байхдаа ч бусдаас зээлээд өгдөг. Мөнгө өгөхгүй бол харьцаа хөндийрэх байх гэж бодсон. 2021 оны зуны сүүлээр “ланд-300” машин авах гэж байна туслаач гэхээр нь 5150 доллар “Уран ган” дээр аваачиж өгсөн …” гэжээ. Дараагийн “сайхан сэтгэл” нь өөрөө огт танихгүй гэж мэдүүлсэн,  Ү.Үнэнбатын “дүү” гэгдэх Зүүнхараагийн вагон депогийн уурын зуухны лаборант ажилтай Т гэх эмэгтэйг албан тушаал ахиулж механик болгоход нь сайхан сэтгэлээр “тусласан” гэнэ. Тэгээд УБТЗ-ын Хөдлөх бүрэлдэхүүн засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Т.Амгаланг ёстой залхаагаад хаяжээ. Тэрээр “… Тунгалагийн өргөдлийг Пунцаг бариад над рээр ирсэн. Ядарсан эмэгтэй байгаа юм, би туслах ёстой, та механик болгох тал дээр туслаад вагон депогийн дарга Эрдэнэбатад хэлээд өгөөч гээд байхаар дэмжье гэсэн утгатай цохолт хийж өгсөн. Үүний дараа энэ асуудлаар ахиж 2-3 удаа орж ирсэн, утсаар мөн 2-3 удаа ярьж нөгөө эмэгтэй томилогдохгүй байна гээд байсан. Ингээд салахгүй шалаад байхаар нь Зүүнхараад очихдоо Эрдэнэбатад хэлсэн. Удалгүй Пунцаг нөгөө хүн ажилдаа орсон шүү гээд баярлалаа гэсэн …” гэжээ. Гуравдахь “сайхан сэтгэл” нь З.Үнэнбатын хуурай ах Алтансүхийн хувийн орон сууцыг төмөр замын харьяа Зүүнхараа дахь 3-р уурын зуухнаас халаалт авах техникийн нөхцөл гаргуулахын тулд замын ерөнхий инженерийн орлогч Нямсүрэнгээр өргөдлийг нь амжилттай цохуулсан явдал гэнэ.  Уурын зуухын ажилтан Мөнхбаатар нь “… Өргөдөл нь Амартүвшин гэдэг нэрээр Нямсүрэн даргын цохолттой ирсэн. Пунцаг байнга асууж дараалал дайруулаад хурдан шийдэх арга байна уу гэж байсан.  Пунцагаас ер нь айдаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор би сайн хүн болох гээд болгочихлоо гэсэн …” гэжээ. Гэхдээ экс дарга хүн болгонд сайхан сэтгэл гаргадаг нэгэн биш гэнэ. Сайншанд өртөөний Б даргын ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн талаараа гомдол гаргасан эмэгтэй ажилтан Э-д жинхэнэ царайгаа харуулжээ. Гомдол гаргагч эмэгтэй “… Би замын даргын 1-р орлогчид гомдлоо гаргахад Пунцаг даргад шилжүүлсэн. Аудитаас Сарангэрэл гэж байцаагч ирээд шалгасан болоод явсан. Ингээд Пунцаг дарга руу залгаж учир байдлаа хэлэхэд их уриалгахан хүлээж аваад өөрөө ахалж ажлын хэсгийн хэсэгтэй ирсэн. Гурав хоног шалгаад өглөө нь Пунцаг дарга баахан бичиг бариад миний ширээн дээр ирсэн. Тэгээд миний хөдөлмөрийн гэрээний ажлаас халагдах үндэслэлийг уншуулаад “Чи өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ  өг. Төмөр замаас сахилгын шийтгэлээр халагдсан хүнийг хаана ч ажилд авахгүй. Би хууль шүүх цагдаа тагнуулд өчнөөн жил ажиллаад энэ албан тушаалд ирсэн. Чам шиг хүүхнийг сахилгын шийтгэлээр арчаад хаячихсан байхад шүүх чиний үгийг сонсох уу, өнөөдөр миний албан тушаал юу билээ гэсэн …” гэх мэдүүлэг авагджээ. Мөн төмөр замынхны мэдүүлэгт  “хүн айлгадаг”, “хүн муутай” гэх үнэлэлт оржээ.

Previous Post

САРНАЙ ИДСЭН ЯМААНЫ ШӨЛ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Сайхан сэтгэлт” Ж.Пунцаг 39 сая төгрөгөөр З.Үнэнбатад тусалж гурвантаа “сайн үйл” бүтээсэн үү …
  • САРНАЙ ИДСЭН ЯМААНЫ ШӨЛ
  • Сурагч хүү аавынхаа 235 сая төгрөгтэй сейфний нууц үгийг хоёр найздаа ам алдаад хэлсэнд гэрт нь орж 30 саяыг авчээ
  • Сурагчийнхаа мөрөөдлөөр есөн сая төгрөгийн АШИГ хийсэн нийслэлийн 16-р сургуулийн захирал, нягтлан нарын ХЭРГЭЭС …
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.