• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Долоон саяын эмээл хазаартай морийг нь унаад зугтаасан этгээдийг ХОХИРОГЧ өөрөө  хайж олоод цагдаад хүлээлгэж өгчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
02/24/2026
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Долоон саяын эмээл хазаартай морийг нь унаад зугтаасан этгээдийг ХОХИРОГЧ өөрөө  хайж олоод цагдаад хүлээлгэж өгчээ

   Наадмаар мөнгөн тоногтой эмээл хазаар, хулсан ташууртай морийг нь унаад зугтаасан этгээдийг хохирогч  эрэн хайж сурвалжлан олж тогтоон бүр бариад цагдаад хүлээлгэж өгчээ.

Болсон явдлын талаар “шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдгийг үзүүлсэн хохирогч ийн мэдүүлжээ.

“ … Би Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт улсын баяр наадамд морь унуулах зорилгоор хоёр  морь авчирсан. 2025 оны 7-р сарын 12-ны өдөр 21 цагийн үед 17-20 орчим насны саарал өнгийн футболк, хар өмд өмссөн эрэгтэй ирээд “хоѐр тойрно” гэж хэлээд хонгор халзан зүсмийн найман настай морийг эмээл, хазаар, ташуурын хамт аваад унаад явсан боловч эргэж ирээгүй.  Миний алдсан морь зөв талын гуя дээрээ давхар саран дээр зуузай тамгатай. Тэр дор нь цагдаад бүртгүүлээд морио хайсаар маргааш өглөө айлын адуутай нийлсэн байхад нь олсон. Морио олсон ч дунд гарын цагаан зэсэн тоногтой эмээл, мөнгөн тоногтой хазаар, хулсан ташуур байхгүй байсан. Тэгээд фейсбүүк дээр эмээл, хазаарыг маань зарна гэсэн чат группэд зар тавих байх гэж байнга шалгасан. 7-р сарын 22-ны өдрийн 14:20 цагийн орчим  эмээл хазаар, ташуур хосоор нь 2.000.000 төгрөгт зарна гэх зар орж ирсэн. Би сонирхъё гэж чатлахад зургийг нь явуулсан бөгөөд миний алдсан эмээл, хазаар, ташуур мөн байсан. Тэгээд худалдаж авъя гээд Офицеруудын ордны автобусны буудалд  уулзахаар цаг тохирсон. Ирсэн залуу нь Хүй 7 худаг дээр миний морийг унаж зугтсан  эрэгтэй яг мөн байсан. Тэгээд барьж аваад цагдаад өгсөн. Би дунд гарын цагаан зэсэн толгойтой эмээлээ 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн тоногтой хазаарыг 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хулсан ташуурыг 50.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн хоёр ширхэг улаан өнгийн эмжээртэй тохмыг өөрөө эсгийгээр хийсэн, нэгийг нь 20.000 төгрөгөөр үнэлнэ …”

Морийг нь унаад зугтаасан залууг А.Ш гэх агаад оюутан, 18 настай аж.

“… Би 2025 оны 7-р сарын 11-ний өдөр Хуй 7 худагт  наадам үзэхээр очихдоо талбай дээр түрээсийн морь унасан.  Оройн гэртээ ирээд “наадмын талбай дээр морь унуулж байгаа хүмүүсийн морийг авч яваад эмээл, хазаарыг нь зарах боломжтой юм байна” гэж бодоод  маргааш нь дахин очсон. Тухайн үед надад мөнгөний асуудал их байсан. Орой нь  хоѐр тойрог морь түрээсэлж унахаар болж нэг ахаас хонгор халзан зүсмийн морийг нь авч унасан. Нэг тойроод эзэн  нь харагдахгүй болохоор нь зугтаасан. Машины зогсоол дээр очоод эмээл, хазаар, хулсан, ташуурыг аваад морийг тавиад явуулсан. 7-р сарын 22-нд фейсбүүк дээр эмээл, хазаар, ташуурыг 2.200.000 төгрөгөөр зарахаар зар оруултал нэг хүн авъя гэсэн.  Тэгээд зарах гэж очтол нөгөө морины эзэн байсан бөгөөд баригдаад цагдаад ирсэн…”

Шүүх оюутан залууг 500 мянган төгрөгөөр торгожээ. Ийнхүү иргэд алдсан эд зүйлийнхээ хойноос өөрсдөө явж хөөцөлдөж бүр хэрэгтнийг бариад цагдаад өгдөг болжээ.

Previous Post

“Жем Молл”-д гарсан айшигт аллагын үеэр хамгаалагч нь хаяад гарахад солонгос монгол залуус бүсгүйг аврахаар алуурчинтай тэмцэлджээ

Next Post

“ХААН” банкны зээлийн мэргэжилтэн цагаан сарын шинэ мөнгө сольж өгнө хэмээн 45 САЯЫГ шилжүүлж аваад бооцоот тоглоомд алджээ 

Next Post
“ХААН” банкны зээлийн мэргэжилтэн цагаан сарын шинэ мөнгө сольж өгнө хэмээн 45 САЯЫГ шилжүүлж аваад бооцоот тоглоомд алджээ 

“ХААН” банкны зээлийн мэргэжилтэн цагаан сарын шинэ мөнгө сольж өгнө хэмээн 45 САЯЫГ шилжүүлж аваад бооцоот тоглоомд алджээ 

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “ХААН” банкны зээлийн мэргэжилтэн цагаан сарын шинэ мөнгө сольж өгнө хэмээн 45 САЯЫГ шилжүүлж аваад бооцоот тоглоомд алджээ 
  • Долоон саяын эмээл хазаартай морийг нь унаад зугтаасан этгээдийг ХОХИРОГЧ өөрөө  хайж олоод цагдаад хүлээлгэж өгчээ
  • “Жем Молл”-д гарсан айшигт аллагын үеэр хамгаалагч нь хаяад гарахад солонгос монгол залуус бүсгүйг аврахаар алуурчинтай тэмцэлджээ
  • Дарханы “Цэлмэг хотхон”-ы борлуулалтын менежер хувь дансаараа авсан орлогын 733 сая төгрөгөөр онлайн покер тогложээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.