• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

29 тэрбум төгрөг “босгосон” Архангайн Эрдэнэмандалын “Их орд” багийн “эзэн” А.Дэлгэрбаяр гэж ХЭН БЭ …

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/22/2026
in Нийтлэл
0
29 тэрбум төгрөг “босгосон” Архангайн Эрдэнэмандалын “Их орд” багийн “эзэн” А.Дэлгэрбаяр гэж ХЭН БЭ …

 Сүүлийн үед хөдөөнийхөн мөнгө “хийх” тал дээр хотынхныг хол хаяжээ. “Алдарт” койнчин О.Мөнхжингийн “IHC Team” 27 тэрбум төгрөг л босгосон бол Хөвсгөлийн “Бэлтэс мөрөн” баг түүнийг бараг нугалаад 42 тэрбум төгрөг “босгосон”. Тэгвэл Архангайн Эрдэнэмандал сумын “Их орд” баг нэгхэн улирлын дотор 29 тэрбум төгрөг, 150 мянган доллар “хийсэн” байна. Энэ “баг”-ийн толгойлогч нь Цэнхэрмандалын “суут” хүү А.Дэлгэрбаяр агаад “гишүүд” болох Б.Ууганбаяр , Б.Жаргалхүү, О.Ганцоож, Г.Бат-Эрдэнэ бүгд нэг сумых гэнэ. Ганцхан тогооч эмэгтэй Ш.Пүрэвсүрэн нь л хотынх.

… Админууд нь бүгд манай Эрдэнэмандал сумын залуучууд байсан …

Цэнхэрмандалын А.Дэлгэрбаяр нь 2023 оны 5-р сарын 04-нөөс 2023 оны 8-р сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр ч байршилд  “Рокегггг- 2” аппликейшнийн “Их орд” нэртэй клуб нээж, үргэлжилсэн үйлдлээр “Техас Холдем Покер” гэх мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан, уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогоо 17 иргэнийн  төгрөгийн 23, хоёр иргэний  ам.долларын 14, нэг иргэний юанийн дансаар авч нийт 29,1 тэрбум төгрөг, 156 мянган долларыг төвлөрүүлжээ. Үүнээс ашиг болох 571,9 сая төгрөгийг бэлнээр, 230,8 сая төгрөгийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч хувирган өөрчилж  “Lexus RX570” маркийн тээврийн хэрэгслийг 230 сая төгрөгөөр  өөрийн хамаарал бүхий этгээд болох Т.Анхбаярын нэр дээр худалдан авсан байна.

Б.Ууганбаяр нь “Би 2023 оны 9-р сарын 03-ны өдөр А.Дэлгэрбаяр гэх нутгийн дүү рүү залгаад  “хэд хоног хийчих ажил байна уу” гэхэд  “байгаа танд би хаяг зааж өгье та хүрээд ир” гэж хэлсэн. Намайг тэр хаягаар очоод байр руу ороход Б.Жаргалхүү , Г.Бат-Эрдэнэ гэх хоѐр залуу 10 гаруй утас тавьсан “Рокегггг-2” аппликейшн ашиглан цахим мөрийтэй тоглоомыг явуулж байсан” гэжээ.

О.Ганцоож нь “…2023 оны 9-р сарын 04-ний өдөр манай сумын ах А.Дэлгэрбаяр миний дугаар руу залгаад “чамайг ажил хайж байна гэдгийг хүнээс сонссон, покерын клубт админаар ажиллах уу, өдрийн 200 мянгыг өгье” гэсэн. Би тэр шөнөдөө сумаас гарч маргааш нь Улаанбаатар хотод ирээд ажилдаа орсон” гэжээ.

Б.Жаргалхүү нь “2023 оны 9-р сарын 02-ны өдөр манай сумын ах Дэлгэрбар нь  9911-тэй дугаараас залгаж покерын клубт хэд хоног админаар ажиллаад өгөөч, өдрийн 200.000 төгрөгийн цалин өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь сургалтын төлбөрөө төлөх гээд за гэсэн” гэжээ.

Анхан шатны шүүхээс толгойлогч А.Дэлгэрбаярт гурван жилийн хорих ял оноож, 492,8 сая төгрөгийн төлбөр тогтоосон. Харин давж заалдах шатны шүүхээс хорих ялыг нь гурван жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Бусад цэнхэрмандалчуудыг 5,5 сая төгрөгөөр торгосон байна.

Previous Post

Прокурор асан Э.Амарбат литийн ордны лицензийн хязгаарлалтыг цуцалж өгөөд “анд” Б.Мандахбаяраар “WRANGLER” жийпний үнээс 80 саяыг төлүүлэхээр тохирсон гэжээ

Next Post

Юун Соёл урлагийн их сургууль, юун Соёл иргэншлийн дээд сургууль вэ, араатан адгууснаас дор амьтдыг төгсгөжээ

Next Post
Юун Соёл урлагийн их сургууль, юун Соёл иргэншлийн дээд сургууль вэ, араатан адгууснаас дор амьтдыг төгсгөжээ

Юун Соёл урлагийн их сургууль, юун Соёл иргэншлийн дээд сургууль вэ, араатан адгууснаас дор амьтдыг төгсгөжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Юун Соёл урлагийн их сургууль, юун Соёл иргэншлийн дээд сургууль вэ, араатан адгууснаас дор амьтдыг төгсгөжээ
  • 29 тэрбум төгрөг “босгосон” Архангайн Эрдэнэмандалын “Их орд” багийн “эзэн” А.Дэлгэрбаяр гэж ХЭН БЭ …
  • Прокурор асан Э.Амарбат литийн ордны лицензийн хязгаарлалтыг цуцалж өгөөд “анд” Б.Мандахбаяраар “WRANGLER” жийпний үнээс 80 саяыг төлүүлэхээр тохирсон гэжээ
  • Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.