• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Засаг дарга болгосонгүй” хэмээн агсарсан гэх Д.Отгонсүрэнг хутгалсан С.Батжаргалд дөрвөн жилийн хорих ял оноожээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/20/2026
in Онцлох мэдээ
0
“Засаг дарга болгосонгүй” хэмээн агсарсан гэх Д.Отгонсүрэнг хутгалсан С.Батжаргалд дөрвөн жилийн хорих ял оноожээ

2024 оны орон нутгийн сонгуулийн дараа буюу 10-р сарын 24-ний шөнө  Налайхын барилгын материал, үйлдвэр технологийн парк (НБМҮТП)-ийн дарга С.Батжаргал нь тус дүүргээс НИТХ-д сонгогдсон шинэхэн төлөөлөгч Д.Отгонсүрэнг хутгалсан хэрэг гарсан. Тухайн үед албан тушаал, архинаас үүдэлтэй хэмээн шуугисан нь үнэний ортой байжээ. С.Батжаргал нь 2006 онд Налайх дүүрэгт шилжин ирж МАН-ын хорооны улстөрийн ажилтан болжээ. Үе үеийн сонгуульд менежер, ерөнхий менежерээр ажилласан байна. 2024 оны сонгуульд хамгийн хэцүү гэгдэх 1-р хорооны ерөнхий менежер болж дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн дөрөв, НИТХ-д нэр дэвшсэн Д.Отгонсүрэн нарын хоёр гээд нийт зургаан нэр дэвшигчээ зургууланг нь гаргажээ. Ялалтын дараа дүүргийн намын хорооны дарга “алдарт” Шадар сайд С.Амарсайхан ирж Засаг дарга болон ИТХ-ын даргыг тодруулах болсон. Тэгээд С.Батжаргал намын хорооны даргатайгаа уулзахаар орох гэтэл өөдөөс нь Д.Отгонсүрэн нэлээд ууртай янзтай, минчийсэн юм гарч иржээ. “Зүгээр үү” гэж асуухад “зүгээр” гээд өнгөрчээ. Ороод сонгуулиар сайн ажилласан гэж магтуулаад хажуугаар нь хутганы хэрэг гарахад хамт байсан О.-г ИТХ-ын дарга болгож өгөөч гэж гуйжээ. Гэсэн ч гуйлтыг нь тоосонгүй. Намын хорооны тэргүүлэгчид нь дүүргийн Засаг даргад Д.Наянбаяр, ИТХ-ын даргад П.Нарантуяаг нэр дэвшүүлжээ. Тэр өдрөө ИТХ-ын анхдугаар хурал болж оройны 21 цагт “Голд Мүүн” солонгос зоогийн газарт хүлээн авалт хийсэн. С.Батжаргалыг АН-аас сонгогдсон хоёр төлөөлөгчийг сайн шахах үүрэгтэйгээр хамт нэг ширээнд суулгасан гэнэ. Хүлээн авалтаар зад архидалт болж эрүүл мэндийн шалтгаантай С.Батжаргал амархан согтдог гэж эхнэр нь мэдүүлжээ. Шөнийн 00 цагт хүлээн авалт дуусахад тэрээр ажил дээрээ үлдээсэн тарваганы махаа идэхээр Ц-тэй хамт парк руугаа явжээ. Энэ үед араас Д.Отгонсүрэн  өнөөх О.-гийн хамт гурвуулаа нэг вискитэй иржээ. Энэ үеэс эхлэн тэд бие биенийгээ агсан тавьсан хэмээн мэдүүлсэн. С.Батжаргал нь НИТХ-ын төлөөлөгчийг Засаг дарга болоогүй уураа гаргасан гэсэн байна.

… Орж ирээд бидэн лүү агсам тавиад эхэлсэн. “Би ЗД болох байсан, та муусайнууд намайг дэмжээгүй, тэр Наранбаяртайгаа зайлаарай” гэсэн. Ц. өөдөөс нь “Танай аав Засаг дарга хийж байсан/Отгонсүрэнгийн аав 2000-2004 онд Налайхын ЗД/, тэгээд чи бас ЗД болох юм уу, чи угсаа залгамжилсан  хунтайж уу, аав чинь намайг хоёр удаа халж байсан” гэж хэрэлдсэн. Тэгэхэд “Энэ өшөө хорсол чинь хэзээ, яавал тайлагдах юм” гээд цээжээ яараад агсагнаад байсан. Би тэр үед чимээгүй сууж байсан. Сүүлдээ Отгонсүрэнг 60 гарсан өвгөнийг цохиж нүдний булай болов гээд жолоочоор нь гэрт  нь хүргүүлсэн. Би хүлээн авалт дээр цагаан архи уусан болохоор вискинээс ууж чадаагүй.  Отгонсүрэн агсам  тавиад байхаар нь би арга ядаад шөнийн 02 цагийн орчимд Сандаг-Очир гишүүн, Шадар сайд С. Амарсайхан хоёр луу залгасан. Тэгэхэд “Та яах гэж энэ залгаж байгаа юм бэ, ямар муу санаатай юм бэ, намайг ийм байдалтайг харуулах гээ юу” гээд дайрч эхэлсэн. Архи дарс цацсан. Би босоод хажуугийн гал тогооны өрөө орсон. Араас Отгонсүрэн бас жолооч нь орж ирэх шиг болсон. Хойноос шилэн хүзүү хэсэгт тас гээд цохиход газар унасан. Тал талаас өшиглөсөн. Ухаан балартаад амьсгаа бачимдаад үхлээ л гэж бодоод орилсон. Өндийгөөд гал тогооны ширээн байсан хутга аваад хоёр гараа дээш нь өргөөд урагш нь түлхээд босоод ирсэн ….

Харин НИТХ-ын төлөөлөгч эсрэг юм ярьжээ.

… Халамцуугийн хувьд халамцуу байсан. Ороод суухад Ц намайг бас аавыг маань илтэд доромжилж эхэлсэн. Намайг ЗД болох гэсэн гээд агсан тавьсан гэж гүтгэж байна.  Ц ахыг би хүргэж өгсөн. Буцаад ирэхэд манаач нь нэлээд согтсон байсан. Тэгтэл Батжаргал “Чи том болжээ, намайг хагалгаанд ороод үхэх гэж байхад 100,000 төгрөг өгсөн.  Бусад нь 1,000,000 төгрөг өгсөн.  Чи манайд ирж золгодог байсан, одоо золгохоо больсон, чи миний дүүг ажлаас халсан, уг нь аргалаад аваад үлдэх байсан юм” гэхээр нь “Зөвшилцөөд чөлөөлсөн. Тэгээд ч өөрөө удаа дараа асуудал гаргаад байсан шүү дээ” гэсэн. Тэгэхэд “Чи анх намд орж ирэхдээ зүгээр нэг тооны цуглуулга шиг дугаартай байсан, одоо 9911 бариад их томроод байна” гэх мэтээр хор шар малтсан. Сүүлдээ “Би ийм, ийм хүмүүс рүү ярилаа. Надад чиний бичлэг байгаа” гээд 20 минутын видео, мөн 40-50 минутын аудио бичлэг надад үзүүлдэг. “Үүнийг чинь хүмүүст үзүүлээд чамайг амьтан болгоно. Надтай эвтэйхэн харьцахгүй бол чи энэ дээр сонин, сонин юмыг их ярьсан шүү” гэсэн. Тэгээд би явахаар шийдээд хувцсаа өмсөөд эргээд хартал хутга барьчихсан “муу бацааныг дуусгана, чи ямар том болчихсон юм” гээд зогсож байсан. Тэгэхэд нь “Би танд зөндөө тусалсан. Ковидын үеэр вакцин тариулахад хүн амьтанд хэлж өгч  байсан. Өнөөдөр та надтай ямар хогийн байдлаар харьцаж байгаа юм” гээд хаалга онгойлгох гэтэл араас нуруу руу цохих шиг болсон. Тэгэхээр нь хутгалчихлаа гэж бодоод шууд гүйж гараад машиндаа суугаад нуруугаа  тэмтэртэл нил цус болчихсон байсан…

С.Батжаргал өглөөний 06 цагт гэрээсээ баривчлагджээ. Гэсэн ч Солонгосд эмчлүүлж байсан НИТХ-ын төлөөлөгчтэй сүм дээр таарсан гэнэ. Энэ хэрэгт шүүгдэгч нь хохирогчид цохиулж унан нүд нь харанхуйлах, мөн цочрон давчдаж тэмцэлдэх нөхцөл байдал үүссэн агаад сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хутгалсан гэснийг хохирогч, гэрч нарын мэдүүлэг няцаасан, мөн араасаа хутгалуулсан нь шинжилгээгээр тогтоогдсон хэмээн хүлээж аваагүй байна. Анхан шатны шүүх С.Батжаргалд дөрвөн жилийн хорих ял оноожээ.

Previous Post

“Женко Тур Бюро”-ийн нярав залуу орлогын 46 сая төгрөгөөр цахим мөрийтэй тоглоод алджээ

Next Post

Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ

Next Post
Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ

Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Бруклин Бекхэм аав ээжийгээ бидний хуримыг нурааж сүйтгэхийг оролдсон гэж буруутгажээ
  • “Засаг дарга болгосонгүй” хэмээн агсарсан гэх Д.Отгонсүрэнг хутгалсан С.Батжаргалд дөрвөн жилийн хорих ял оноожээ
  • “Женко Тур Бюро”-ийн нярав залуу орлогын 46 сая төгрөгөөр цахим мөрийтэй тоглоод алджээ
  • “М-Си-Эс”-ийн “Speak out Hot line”-ийнхан “шүгэл” үлээгчдээ БИЧЛЭГ хийх гүйцэтгэх ажиллагааны “чиглэл” өгчээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.