Хоёр зуун дамнан ажиллаж буй үндэсний томоохон хүнсний манай үйлдвэрийн бүтээгдэхүүн Шоколадтай мөөхийн дотроос техникийн эд анги гарч иржээ. Энэ тухай иргэн фэйсбүүктээ бичиж, харсан хүмүүс “Техникийн эд анги, автомат гурил зуурагчийн хошуу” гэлцэн тайлбарлажээ. Ямар ч байсан энэ нь гархин төмөр анзаараагүй идсэн бол шүд гэмтээхээр ноцтой эд аж. Тэгээд ч 450 граммаар савласан нарийн боовон дотор ийм хэмжээтэй төмөр байна гээд жин, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө гээд гарах сөрөг асуудал их бий. Үүнийг дагаар яригдах хариуцлага ч гэж бас бий.
Discussion about this post