ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллаж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э. Анхбаяр болон бусад удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, ХӨСҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг болон бусад эмнэлзүйн тасгуудад ажиллалаа.
Ажиллах явцдаа халдварт өвчний хамшинжийн сэжигтэй тохиолдлын бүртгэл тэр дундаа цочмог халууралттай хамшинжийн сэжигтэй тохиолдлын бүртгэл, мэдээлэл, хүлээн авах тасгийн ачаалал, улаанбурхан өвчний эрэмбэлэн ангилалт болон батлагдсан тохиолдлын эмнэлзүй, хүндрэлийн менежментийн талаар ярилцан санал солилцож зөвлөмж өгөв.
Уулзалтын үеэр халдварт өвчний хамшинжийн сэжигтэй тохиолдлын бүртгэл тэр дундаа цочмог халууралттай хамшинжийн сэжигтэй тохиолдлын бүртгэл, мэдээлэл, эргэмж хяналтыг сайжруулах болон эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээг эрчимжүүлэх, бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, гэрээр эмчлэгдэж байгаа тохиолдлын хяналтын талаар ярилцлаа.
ДЭМБ-ын Др Сокорро Эскаланте Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яам, ХӨСҮТ-ийн зүгээс нөхөн болон нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг эрчимжүүлэн, онцгой анхаарч ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.




Бүх хариу үйлдэл:
24
Discussion about this post