• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Алтан зэгсний ангир-Цоодолын Хулан

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/25/2025
in Бусад
0
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрахгүй дээ, Хулаан!
Өрөвдөн хайрлах тухай тэр заана. Үзэн ядах тухай мөн заана. Үнэн туйлаасаа хайрлан өрөвдөх түүнд буй. Тийм нягт, тийм үнэнч. Бас үнэн голоосоо үзэн ядах. Энэ бүхэн үнэнийх. Үнэн түүний өмч, түүний харъяат. Түүний бүх зүйл ил. Хар, цагаан. Үнэн тул. Би хувьдаа Ц.Хуланг бүх талаар хайрлах. Хувь ганц, хувь үнэн тодорхой байдагт. Надад шүү. Надад ойлгогдон дархлаажсан илэрхийллээр, бататгалаар. Ангирыг хатуу шувуу л гэдэг. Гэхдээ байна аа, Ц. Хулан ингэж бичсэн байна.
Эргийн алтан хулсанд
Эгшиглэнт улаан ангир дуугарна
Эргээд ирэхгүй хонгорыгоо бодохоор
Энгэр цээжинд хөндүүр оргино
Гол усны эргийн алтан хулс юутай гоо билээ дээ. Тэнд улаан ангир эгшиглэнтэйгээр нуугих. Аз жаргалын ахуй орчин. Тийм орчинд хүмүүн гэгч, билиг билгүүнтэн болбоос дурсан хайрлах, өрөвдөн энэрэх сэтгэлээ цаламдана. Эргээд ирэхгүй хонгороо, энэлэн дурсах хайртаа бодно. Энгэр цээжинд хөндүүр оргиж, элэг зүрх мэгшинэ л. Энэрэн энэлж, өрөвдөн хайрлахуй гэдэг бол өр зүрхтэний, үнэн сэтгэлтэний өр үл тооцох гайхамшигт сайхан үйл юм. Үйлс юм.
Голын алтан бургасанд
Гоёхон улаан ангир дуугарна
Гомдоож явсан хонгорыгоо бодохоор
Голт зүрхэнд хөндүүр оргино
Хүн гэгч өөртөөн зөвийг өгөх замаар бусдыг, тэр тусмаа хайртуудаа, хайрлан дээдлэх амь халуун, үзэсгэлэн гоотнуудаа гомдоож л явдаг. Тийн гомдоож яваагаа ихэнхдээ ухаардаггүй. Ухаарахыг ч хүсдэггүй. Өөрийгөө л зөвтгөх асар их зөвтгөлдөө лаахайдан, цөөхөн, их цөөхөн хүн гэмшдэг. Эргэж боддог. Өөрийгөө буруутгадаг. Өөрийн нь зөв байсан ч буруутгадаг. Ингэж буруутгахаар элэг зүрх домногддог, эдгэдэг. Эдгэх, эдгээхийг Ц.Хулан мэддэг. Тийм болохоор л голын алтан бургасанд гоё улаан ангирын дууг сонсон гомдоож ч юм уу, магадгүй өөрийг нь гомдоож ч явсан байж мэдэх хонгорыгоо дурсан голт зүрхээ хөндүүрлүүлнэ. Эмнэх, эдгээх сэтгэл энэ. Их хайр , эх сэтгэл энэ мөн.
Усны эмжээр алтан зэгсэнд
Уяхан улаан ангир дуугарна
Уулзаад инээхгүй хонгорыгоо бодохоор
Улаан ангир ч зүүд мэт санагдана
Усны эмжээр алтан зэгсэнд уяхан сэтгэлээ гоо билгүүнтэн өлгийддөг байна. Улаан ангир уяханаар эгшиглэж уураг тархийг нь сэлбэдэг байна. Уулзаад инээхгүй хонгорыг бодогдуулдаг байна. Улаан ангир ч зүүд мэт санагдах нь ойлгомжтой. Амьд яваа насандаа улаан ангирын нуугианд, усны эмжээр алтан зэгсэнд уулзан учирч, уяран хайлж явах л хүмүүн сэтгэлтэний магад ашидын дээд зохионгуйд хэн эргэлзэнэ. Хүний дотоод гоо сайхан зүрх сэтгэл, оюун санаанд оршдог. Ил харагдах гоо сайханд тийм үнэн гоо сайхан нэгдэхээр цул бат, бэх төгөлдөр болох. Ц.Хулангаа цул бат, бэх төгөлдрөөр бодох. “Улаан ангир” шүлэг бол түүний үзэн ядаж, үнэн хайрлах сэтгэлээр бүтээгдсэн шүлэг. Өнгийг олсон шүлэг. Үүрдийн хайрлах зүйл хаана вэ гэдгийг ойлгуулсан шүлэг, сэтгэлийн шүлэг. Сэтгэлийг олох, сэтгэлийг тэмтрэх, сэтгэлээр шунах, сэтгэлээр тачаадахын үнэнг Ц.Хулангаас хайх хэрэгтэй. Түүнээс олно. Олдоно.
Сэтгүүлч Б.ЗОЛБАЯР
Previous Post

Жинхэнэ шүдний дагинас

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Алтан зэгсний ангир-Цоодолын Хулан
  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.