Солонгосын жүжигчин И Ши Ён “со драм”-д гэнэн цайлган, эрчүүлд хууртсан бүтэлгүй бүсгүйн дүрд тоглодог ч амьдрал дээр эсрэгээрээ. Тэрбээр Солонгосын рестароны бизнес эрхэлдэг чинээлэг эрхэмтэй сууж, хамгийн баян эртэй гэрлэсэн Солонгос 5 жүжигчний нэг.
Жүжигчин И Ши Ён 6 настай хүүгийн хамт Хималайн нурууны Марди Химал хэмээх ууланд авирчээ. Ийнхүү 4000 гаруй метрийн өндөртэй Марди Химал ууланд алхсан зураг бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Тэрбээр хүүгээ нуруундаа үүрч яваа нь эдгээр зургууд дээрээс нь харагдана.
Энэ аяллынхаа талаар “Бид төлөвлөсөн ёсоороо нар мандахад оройд нь хүрч чадсангүй. Өглөөний 3:00 цагт бэлдэж эхэлсэн бөгөөд эрт гарахыг хичээсэн ч сайн урагшилж чадсангүй. Гэсэн ч бид 4200 метрийн өндөрт Марди Химал ууланд амжилттай гарч чадлаа. Аяллын турш цаг агаар ширүүн байсан. Замын төгсгөлд бороо болон цас орсон ч сүүлийн өдөр цэлмэг тэнгэр биднийг угтсан нь билэг дэмбэрэлтэй, их ерөөл шиг л санагдсан. Энэхүү аяллын хором бүртээ маш их талархаж, аз жаргалаар дүүрэн байна” гэжээ.
11-р сарын 10-нд “Бид Покхара дахь зочид буудалд хоёр өдрийг аз жаргалтай өнгөрүүлж, Солонгос руу буцаж нисэх нислэгээ хүлээж байна. Ууланд гарсны дараа халуун шүршүүр, амттай хоол, тухтай ор гээд л бүхий л зүйлс үнэ цэнтэй санагдаж байна. Хамгийн гол нь миний хүү Жон Юүн. Тэр маш баярлаж, цагийн хөгжилтэй өнгөрүүлж, амарч, тэр ч байтугай шүхрээр нисэхийг оролдсон. Түүнийг гадаад орчинд сайн дасан зохицож, аяллын үеэрх тохь тухгүй байдалд хүртэл дуртай байгаа нь сайхан байна” гэжээ. Жүжигчин И Ши Ёны хувьд 2017 онд бизнесмэн эртэй гэр бүл зохиож, нэг хүүтэй болсон. 2023 онд мөн хүүгээ үүрэн Халла ууланд гарч байсан тэрээр эмэгтэй жүжигчид дундаа эрүүл, чийрэг бие, спортлог байдлаараа алдартай.
Discussion about this post