Мөнхийн Хууль зүйн сайд гэгдэж байсан Ц.Нямдорж хар авдартай, дарга нарыг чичрүүлдэг байсан бол Хууль зүйн сайдаар багагүй хугацаанд ажилласан Х.Нямбаатар бас хар архив хавтастай. Дээр нь урдаа улаан хэлтийг оруулахгүй. Саяхан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай /уг нь улстөрчид шүүрт гэж айдаг/ аймшиггүй хэрэлдэж “Гишгэсэн мөр чинь худал. Мөнхбаясгалан гэж нэр чинь худал, удам судар чинь хүртэл худал. Би дуугай л байгаа шүү. Насаараа гэмт хэрэг хийж амьдарсан эзнийхээ нүглийг цайруулах гэж, талийгаач О.Дашбалбарыг хүртэл гүтгэж, түүнээс хойш энэ Монголын төлөө цохилох зүрхтэй бүхнийг гүтгэж, харлуулж ирсэн амьдрал чинь худал. Монголыг багахан хорлоорой гэж хэлэх байна” гэв. Хууль зүйн сайд асан хүн худлаа хүн гүтгэнэ байхгүй. Л.Мөнхбаясгалан УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу өнгөрөгч 4 дүгээр сарын сүүлчээр нэрээ сольж, Мөнхбаясгалан болжээ. Нэр солих нь Монголд цөөн биш.
Жишээ татахад МУАЖ Үндэсний их театрын дуучин Самбуу гуай нь анх Наваансамбуу нэртэй байжээ. Үүнийг хөрөг нэвтрүүлгээрээ өөрөө ярьсан удаатай. Нам төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнпил Цэдэнбал нэртэй болсон бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг урьд МУИС-д оюутан байхдаа Алтантуяа нэртэй байсан гэдэг.
Discussion about this post