Өмгөөлөгч Г.Батбаяр насан эцэслээд удаагүй. Түүний гэнэтийн үхэл араасаа олон асуулт дагуулсаар. Эцсийн эцэст эхнэр, үр хүүхэд үнэнч үлддэг хорвоо доо.
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг монголчууд андахгүй болсон. Тэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан байхдаа, нэг бүсгүйн толгой дээр кофe асгаж дуулиан дэгдээж байсан. Хүний л үр, аавынхаа араас хамгийн гашуудаж, аавынхаа талаар хамгийн сайн мэднэ. Өмгөөлөгчийн охин Б.Ариунзаяа “Аав нь 50 гарчихаад амьдралд алдсаар оносоор л байхад миний жаахан охин 21-хэн настай, зөндөө алдалгүй яах вэ дээ гээд нүдэнд нь нулимс цийлэгнээд үнсэж байсан нь л нүдэнд харагдаад байх юм…” гэж дурсав. Тэрчлэн
“Бүх л хүнд хэцүү зүйл туулж байгаа хүмүүст “алдаа гаргах зүгээрээ, битгий өөрийгөө сэтгэлийн шоронд хийгээрэй” гээд тэвэрмээр байна” гэв.
Discussion about this post