Балбын уулын авиралтын алдартай хөтөч Кеми Рита Шерпа тавдугаар сарын 12-ны өглөө дэлхийн дээвэр Эверестийн оргилд өмнө талаас нь 29 дэх удаагаа гарч, дэлхийн шинэ рекорд тогтоожээ.
Балбын Аялал жуулчлалын үндэсний газрын мэдээлснээр, энэ жил 54-тэй Кеми Рита Шерпа тухайн нутгийн цагаар тавдугаар сарын 12-ны өглөөний 7 цаг 25 минутад дэлхийн дээвэр Эверестийн оргилд 29 удаа гарч, дэлхийн шинэ амжилт гаргалаа. Шерпа 1994 оны тавдугаар сард Эверестийн оргилд анх хөл тавьж байсан бол 2023 оны тавдугаар сард долоон хоногт хоёр удаа гарч байжээ.
Балбын Аялал жуулчлалын үндэсний газрын тоо баримтаас харвал, 2024 оны тавдугаар сарын 10-ны байдлаар 414 уулчин энэ хавар, далайн түвшнээс 8848.86 метр өргөгдсөн Эверестийн оргилд Балбын талаас авирах зөвшөөрөл авсан байна.
Discussion about this post