Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон байна.
Монгол Алтайн Нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газрын /УТХГ/ хамгаалалтын захиргааны ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд байдаг Даян нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, хүчилтөрөгчийн дутагдалд орсноор үхжээ.
Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор хорогдсон загаснуудаас дээж авсан байна. Даян нуурт очсон ажлын хэсгийнхэн, идэвхтэн байгаль хамгаалагч нар нуурын үхсэн загасыг хуурай газарт гаргаж, устгал хийж эхэлжээ.
()
Discussion about this post