“Жигүүр гранд”-ын Баттөр өнчин өрөөсөн өссөн ч өөрийнхөө улаан гараар амьдралаа босгосон хүн. Анх орон сууцны барилга барьж эхлэхдээ тухайн үеийн хамгийн нэр хүндтэй дуучин Т.Баясгаланд 2 өрөө байр тоглолт дээр нь бэлэглэн нүнжгээ гайхуулж, нэр нөлөөгөө ч өргөөд авсан сүйхээтэй нэгэн. Энэ үеэс хойш “Жигүүр гранд”-ын Баттөр олны анхаарлаас салаагүй. Бизнесийн салбарын нэр нөлөө бүхий эрхмүүдээс урлаг соёлд гар татдаггүй, тэр хэрээрээ сэтгэлийн хөдөлгөөнтэй. Охиныхоо хуриманд зориулан дуу зохиож эхлээд, дараа нь цомог хэвлүүлтлээ олон дуу зохиосон. Арынхаа өрөөнд тавьсан 15000 ам.долларын үнэтэй тансаг төгөлдөр хуураараа нүнжгээ гайхуулан, аяз тоглосон шигээ алжаал тайлдаг ажээ.
Түүний хайрын дуунууд бодит амьдралаас нь эхтэй. “Хайрлан хайрлан дуулмаар, хүсэн хүсэн тэвэрмээр” гэж уянгалуулсаар “Жигүүр Гранд”-ын босс өөрөөсөө 20 насаар дүү залуухан бүсгүйгээс шинэ хүний зулай үнэрлэсэн нь 20 жилийн тэртээ. Одоо албан бус “бага эхнэр” Онон 4 хүүхдийг нь төрүүлж, Алдарт эх болчихсон явна.
Анхны эхнэр Н.Эрдэнэтунгалаг нь 5 хүүхэдтэй. Анх Д.Баттөрийн 2 дахь амьдралыг албан ёсны гэргий нь хэдэн жилийн өмнө няцааж хэвлэлээр ярьж байсан. Гэвч алтан нарыг алгаараа хааж болдоггүй адил 20 гаруй жил ил далд ханилж, 4 хүүхдийг нь төрүүлсэн бүсгүйг нуух аргагүй. Хоёр дахь эхнэр болох Онон ч нас 40 хүрлээ. Анхны эхнэр, 5-6 хүүхдүүдийнх нь хамт Жигүүр гранд компанийн удирдлагын багт багтаж, веб хуудсанд нэр дүрээ мөнхлөв.
()
Discussion about this post