МУСТА Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр олны хэл ам, нүд харцан дор нэг гэртээ орсноос хойш дөрвөн он улирч, гурван хүүхдийн аав ээж болжээ. Хувийн амьдралаа нэгдүгээрт тавьж, гурван жаахан хүүхдээ өсгөж бойжуулах том үүрэг хариуцлагатай залуус энэ хооронд уран бүтээлээ хойш тавьсангүй. Үе үе олны таалалд нийцсэн дуу гаргаж, шинэ уран бүтээлийг нь хүлээдэг үнэнч сонсогчидтой хос дуучин болж чаджээ. Б. Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын хоёрхон хоногийн өмнө олонд хүргэсэн “Чамдаа бэлэглэе” дууг 50 шахам мянган хүн сонсжээ. Энэ эрчээрээ хит дууны жагсаалтад багтах нь. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын анхны хамт дуулсан дуу “Хосын ятга” дууг youtube-д 8 сая 300 гаруй мянган хүн сонссон байдаг. Энэ нь Монголдоо хамгийн их сонссон дуунд тооцогдоно. Мөн дуучин Х.Мөнгөнцэцэгийн МУСТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран дуулсан “Хайрын дээд хань минь” дууг 7 сая 400 мянган хүн сонссон амжилттай.
Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын хамтарч “төрүүлсэн” дуу, уран бүтээлийг нь тогтмол 1 саяас дээш хандалттай байдаг нь ихээхэн эрэлттэй хос дуучин болсныг илтгэнэ. Тухайлбал Болд, Мөнгөнцэцэг хоёрын дуулсан “Чи минь байгаа хойно” дууг 1,8 сая удаа иргэд сонирхон үзсэн байна.
Discussion about this post