Иргэн Б, Х нар хамтран амьдарч байх хугацаандаа Х-гийн нэр дээр зээлийн гэрээг байгуулан, лизингээр автомашин худалдан авч, зээлээ хамтран төлж байсан боловч тэд салжээ. Салсны дараа Б машинаа унаж, зээлийн төлбөрөө төлж байтал Х машиныг нь нууцаар ачуулан авч яваад, зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,5 сая төгрөг төлж, машины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авсан байна.
Б шүүхэд хандаж, Х-оос өнгөрсөн хугацаанд автомашины зээлийн төлбөрт төлсөн 10 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхэд, Х 2 жил машиныг унаж хэрэглэсэн тул зээлийн хүү, элэгдэл хорогдлыг төлөх ёстой гэж маргажээ.
Тэр өөрийн эзэмшилдээ машинаа нэгэнт авсан тул Б-гийн төлсөн 10 сая төгрөгийг Х буцаан төлөх үүрэгтэй.
Банк бус санхүүгийн байгууллага Х нарын хооронд автомашин худалдан авах зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулагдсан, худалдан авснаас хойш Б 2 жил машиныг эзэмшиж байсан, зээлийн төлбөрт Б 10 сая төгрөгийг, Х 11 сая төгрөгийг тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдсон байна.
Шүүх автомашиныг зээлийн хөрөнгөөр авсан тул гэрээний дагуу Х зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, машиныг өөрийн өмчлөлдөө авах эрхтэй. Тэр өөрийн эзэмшилдээ машинаа нэгэнт авсан тул Б-гийн төлсөн 10 сая төгрөгийг Х буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Х-гоос 10 сая төгрөгийг гаргуулж, Б-д олгож шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
()
Discussion about this post