УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Монголын Ногоон Намын Дарга болжээ. Өнгөрсөн Пүрэв гараг буюу 1-р сарын 18-нд Монголын Ногоон Нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал болж, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг намын даргаараа сонгосон байна.
Мөн өнгөрсөн Бямба гарагт буюу 1-р сарын 20-нд Монгол Үндэсний Ардчилсан Намын их хурал хуралджээ. МҮАН Ерөнхий сайд асан М.Энхсайханы нам. Энэ хурлаар Монголын Ногоон Намтай эвсэл байгуулах тухай ярилцсан байна.
Одоо Монголын Ногоон Нам 14 дүгээр их хурлынхаа шийдвэрийг Улсын Дээд Шүүхэд хүргүүлэх аж. Үүний дараа буюу Улсын Дээд Шүүх Н.Номтойбаярыг Монголын Ногоон Намын Даргаар бүртгэсний дараа эвсэл байгуулах ажил албан ёсоор эхлэх юм байна.
()
Discussion about this post