Монголын нууц товчоонд гардагчлан “Батцагааны хүү Мэнэнтүдэн…Бартанбаатарын хүү Есүхэй… гэхчлэн уртаас урт ургийн модын гуншинг Баян-Өлгийд дуудаж болно. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь УИХ-ын гишүүн Х.Баделханы эхнэрийн төрсөн дүү Манчук ажээ. Баделхан УИХ-д МАН-ын мандат дор хэд хэдэн дэвшин сонгогдсон. Казак түмний нэрээр 70 насандаа Барилга хот байгуулалтын сайдаар ажилласан. Саяхан Хөдөлмөрийн баатар болно гэж гүйж байгаад Сүхбаатарын одонгоор шагнуулжээ. Монголын төрөөс, МАН-аас хамгийн их хайр халамж хүртсэн гэж болно. Гэнэтхэн УИХ-ын гишүүн болсон Т.Аубакир ч түүний ойрын хамаатан. Одоо эхнэрийнхээ төрсөн дүү Манчукийг эмэгтэйчүүдийн квотоор МАН-аас УИХ-ын гишүүн болгоно хэмээн зүтгүүлж буй ажээ. Манчук нь нэгдсэн эмнэлгийн дарга. Баян-Өлгийн эмч нар Эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамжаас санаандгүй оромгүй их мөнгө идэж, Монголоор нэг дуулиан болсон доо. Баян-Өлгий эмч нарын башир арга гэж монголчууд их гайхсан. Тэнд Манчукийн оролцоо ч бий гэх. Манчук Монгол хэлэндээ ч сайнгүй гэх. Эмэгтэй квотод зүтгүүлж байгаа Манчук ийм түүхтэй. Өөр эмэгтэй хүн гарч ирвэл казахууд эмэгтэй хүн сонгохгүй гэж монгол дарга нарын тархи угаадаг. Танат Цагдаагийн дарга Манчукийн нөхрийн төрсөн дүү. Онцгой байдлыг газрын дарга Азат УИХ-ын гишүүн ТАубакирын хүргэн. Баян-Өлгийн Онцгойгийн дарга Азат нь Аубакирын хүргэн. Бас л шаардлага хангахгүй томилогдсон. Өлгийн Онцгой байдлын газарт Оросоос Акадeми төгссөн нарийн мэргэжлийн залуучууд байсаар улстөрийн зорилгоор Азатыг томилсон байна.
Өнөөдөр ийнхүү Баян-Өлгийд Х.Баделханы ургийн мод цэцэглэж, төрийн өндөр албыг түүний хамаатан садан, худ ургууд зайдагнаж суудаг.
Мөн 2022 онд Зам тээврийн хөгжлийн яамнаас эрх нь шилжиж ирсэн 7 тендерийн 4-ийг нь Х.Баделханы “Жол” компани, 3-ыг нь Засаг дарга асан Гылымханы “Грандрод” компани авчээ. 2018 оноос хойш “Жол” компани 40 гаруй тэрбум төгрөгийн тендер авсан байдаг. Баделхан, Гылымхан хоёр мөн л хамаатнууд юм.
Эцэст нь хэлэхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар Х.Баделханы хамаатан биш, Монгол хүн томилох нь маш зөв. Энэ бол Баян-Өлгий аймгийн улс төрийн биш, Үндэсний аюулгүй байдлын асуудал. Eр нь Баян-Өлгий аймагт цэрэг цагдаа, хүчний байгууллагын дарга нар нь Монгол хүн байх нь зөв. Энэ нь Монгол төрийн хар хайрцагны бодлого байх ёстой.
()
Discussion about this post