Хятадын цагдаа нар амьтан нядалгааны газарт өгөхөөр ачааны машинд ачиж явсан 1000 гаруй муурыг олж аварчээ. Ингэснээр муурын махыг гахай, хонины мах хэмээн хуурч зардаг хууль бус наймааг таслан зогсоосон байна.
Амьтдын эрхийг хамгаалагчдын мэдээллийн дагуу Хятадын зүүн хэсгийн Жянсу мужийн цагдаа нар олон тооны муурыг цуглуулж, тээвэрлэж явсан машиныг саатуулсан гэж Хятадын төрийн мэдээллийн эх сурвалжид дурджээ. Тэднийг нядалж, махыг нь ашиглан хиам, гахайн мах, хурганы махан шорлог гэж хэрэглэгчдийн хуурч зардаг байсан гэнэ. Муурнуудыг ойролцоох амьтан хамгаалах газар руу явуулсан гэнэ.
()
Discussion about this post