Хэнд эд буй бөгөөс түүнд харам буй Хэнд эрх буй бөгөөс түүнд хилэнц буй гэж. Одоо хэн нүүрстэй холбогдоно, цаана нь эрх ашиг, бүр 40-хэн тэрбум гэж чамлатлаа “цадаж”, мөнгөнд булхдаг ажээ:.
Улаанбаатарын хамгийн асуудал агаарын бохирдол. Агаарын бохирдол, нүүрсний утааг бууруулах зорилготой сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан билээ. СХД-т шахмал түлшний үйлдвэр байгуулсан хугацаанд буюу 2018-2022 онд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн санхүүжилтээр нийтдээ 808 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг тооцоог Аудитын байгууллагаас гаргасан байдаг.
Тухайлбал, 2018 онд 18,6 тэрбум төгрөг, 2019 онд 111,8 тэрбум төгрөг, 2020 онд 138,7 тэрбум төгрөг, 2021 онд 180,8 тэрбум төгрөг, 2022 онд 409,9 тэрбум төгрөгийг “Эрдэнэс таван толгой” ХК-иас гаргаж “Таван толгой түлш” ХХК-д шилжүүлжээ.
Хамгийн харамсалтай нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлш үр дүнгээ өгөөгүй. Араас нь угаартаж амь насаа алдсан олон хүний асуудал яригдана. Дагаад яндан хөөлөгч мэргэжил бэлтгэн гаргасан ч нэмэр болсонгүй.
Шахмал түлш бүтэлгүй болсны улмаас салбарын сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас 177.5 тэрбумаар хагас коксжсон нүүрс авна гэж айлгаад, одоо 33 тэрбум төгрөг дээр тогтов.
Юутай ч нүүрсээр баяжиж тодорсон хоёр ГАН МАН-д байдаг гэх. Өчигдөр нэг ГАН болох Эрдэнэставантолгойн Б.Ганхуягийг гэм буруутай эсэх урьдчилсан хэлэлцүүлэг болж, 40-хөн тэрбум гэж ам алдаад, шүүхэд шилжихээр боллоо.
Тэгвэл хууль хяналтын байгууллагуудын зүгээс сайжруулсан түлшинд зарцуулсан 800 тэрбум төгрөгийн зарцуулалтын асуудлаар шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Тэгвэл нөгөө ГАН буюу М.Ганбаатар холбогдох нь мэдээж.
Шалгалтын явцад утаагүй түлшний мөнгийг үр дүнгүй зарцуулж, шамшигдуулсан гэх асуудалд одоогийн Байгаль, орчин аялал жуулчлалын дэд сайд, Таван толгой түлш ХХК-ийн экс захирал М.Ганбаатар холбогджээ.
Хамгийн сонирхолтой нь М.Ганбаатарын асуудалд түүний төрсөн дүү М.Гантөгсийг хамтатган шалгаж байгаа гэх мэдээлэл гарч байна.
()
Discussion about this post