Диана гүнж нас бараад яг 25 жил болж буй. Гэвч хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн нь дуудлага худалдаанд үнэ хүрч буй түүний амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан зүйлээс харагдана. Диана гүнж, хаан Чарльзтай сүй тавихаасаа өмнө өмсөж байсан ноосон цамцыг зарахад $1.1 саяын үнэ хүрчээ. Уг дуудлага худалдаа зохион байгуулагчид тэр цамцыг 50–80 мянган ам.долларар зарагдана гэж тооцоолж байсан аж.
Нэг нь хар, бусад нь цагаан хонины зурагтай улаан ноосон цамц нь Warm and Wonderful оёдлын үйлдвэрийнх. Энэ цамцыг Диана гүнж 19 настайдаа /1981 онд/ өмсөж байсан бөгөөд худалдаж авсныхаа дараахан цамцных нь нэг ханцуй гэмтсэн тул засаж өгөхийг хүссэн захидлын хамт цамцаа илгээж байжээ. Дианагийн хүсэлтийн дагуу цамцыг шинээр солиод, хуучныг нь засварлахаар авсан ч мартаад, хадгалжээ.
Харин 2023 оны өнгөрөгч 3 дугаар сард тус брэндийг үндэслэгч, дизайнер Жоанна Осборн уг цамцыг дээврийн хөндийд байсан хайрцгаас олсон байна.
Дуудлага худалдааны ялагч Дианагийн ирүүлсэн захиа, шинэ цамц хүлээж авсныхаа дараа явуулсан талархлын зурвасыг сая гаруй долларын цамцтай хамт хүлээж авчээ.
()
Discussion about this post