Шаньдун мужийн Жинань хотын шүүхээс Хятадын коммунист намын нарийн бичгийн дарга асан, China Life даатгалын компанийн тэргүүнээр ажиллаж байсан Ван Вэнбинд 45.7 сая орчим ам.долларын авлига авч, хадгаламжаа гадаадад нуун дарагдуулсан хэргээр цаазаар авах ял оноолоо.
“Ван Вэнбин авлига авсан хэргээр цаазаар авах ял авсан. Түүнийг бүх насаар нь улс төрийн эрхийг хасч, бүх хувийн өмчийг нь хурааж байна” гэж шүүхийн мэдэгдэлд дурджээ. Цаазын ял сонсгож түүнийг бүх хэргээ хүлээн гэмшсэн тохиолдолд ялын гүйцэтгэлийг хоёр жилээр хойшлуулна. Энэ хугацаанд элдэв зөрчил гаргахгүй бол цаазын ялыг бүх насаар нь даван заалдах эрхгүйгээр хорих ялаар солих юм.
Ван Вэнбин 1997-2021 онд төрийн өндөр албан тушаал хашиж байжээ. Энэ хугацаанд тэрбээр нийт 325 сая юань буюу 45.7 сая ам.долларын авлига авсан болохыг тогтоосон юм. Мөн 56.42 сая юань буюу 7.9 сая ам.долларыг хууль бусаар гадаадад байршуулан нуусан байжээ.
()
Discussion about this post