• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Орос, Хонконгийн саятнуудын тоо буурчээ

admin by admin
04/28/2024
in Гадаад мэдээ
0
Орос, Хонконгийн саятнуудын тоо буурчээ

Henley & Partners болон New World Wealth компанийн гаргасан жагсаалтад 2012-2022 оны хооронд Хонконгийн саятнуудын тоо 27 хувиар буурч, 129,500 болжээ. Харин ижил хугацаанд Сингапурын саятнуудын тоо 40 хувиар нэмэгдэж, 240,100 хүрсэн байна.  Ийнхүү санхүүгийн хүчин чадлаараа байнга өрсөлддөг Азийн хоёр хотын эрэмбэ солигджээ. 2012 онд саятнуудын тоогоор Хонконг дэлхийн хотуудын дотор дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол одоо долдугаарт буюу Сингапураас хоёр байрын хойно жагсах болжээ.

Бээжингийн эрх баригчдын явуулж буй хатуу бодлого Хонконгоос саятнуудыг дүрвэхэд хүргэсэн гэж үзэж байна.

Нэг саяас дээш хөрөнгөтэй 340,000 оршин суугчтай АНУ-ын Нью-Йорк хот дэлхийд тэргүүлж, араас нь Японы Токио, Калифорни мужийн Бэй Ареа, Лондон, Сингапур хот удаалжээ.

Нийлбэр үзүүлэлтээр дэлхийн хамгийн баян 50 хотын жагсаалтын 10-ыг АНУ-ын хотууд эзэлсэн байна. Дараа нь уг жагсаалтад таван хоттой Хятад улс, дөрвөн хоттой Австрали улс удаалжээ.

Харин тэрбумтнуудын тоогоор жагсаахад Бэй Ареа 63 тэрбумтнаар дэлхийн хотуудыг тэргүүлж, араас нь Нью-Йорк, Бээжин, Лос-Анжелес, Шанхай эхний таван байранд шалгарсан байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөрөнгө нь хамгийн их өссөн баян оршин суугчидтай хотоор Хятадын Ханьжоу шалгарчээ. Тус хотын саятнуудын хөрөнгө энэ хугацаанд 105 хувиар өссөн байна. Дараа нь 102 хувийн өсөлттэй АНУ-ын Техас мужийн Остин хот жагсжээ.

Украины дайн Оросын нийслэлээс баячуудыг зугтахад хүргэсэн нь дээрх жагсаалтаас бас харагдсан байна. Тухайлбал Москваг өөрийн суугуул хот гэж нэрлэдэг саятнуудын тоо 10 жилийн өмнөхөөс 44 хувиар буурсан бол Санкт-Петербург хотынх 38 хувиар буурчээ.

()

Previous Post

АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО АМЖИЛТАНД ХҮРГЭВ

Next Post

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧ 27 АЖ АХУЙН НЭГЖИД ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Next Post
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧ 27 АЖ АХУЙН НЭГЖИД ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧ 27 АЖ АХУЙН НЭГЖИД ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.