Энэ жилийн Наурызын баярын бөхийн барилдаан их сонин болов. Хамгийн хачирхалтай нь Баян-Өлгий аймгийн бөхчүүд барилдаагүй. Нутгийн зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Т.Аубакир. Т.Аубакир, Х.Бадeлхан хоёрыг нь бөхчүүд таалсангүй бололтой. Сав л хийвэл улстөр хийдэг, нутгийнхнаа ялгаж ангилдаг. Спортын салбар, тамирчин бөхчүүдэд улстөр хэрэггүй учир тэд үндэснийнээ баяраар ирж барилдсангүй. Анх удаа Бөхийн өргөө үзэгчидгүй хоосон шахам, Баян-Өлгийн хүчтэнгүүдгүй хачирхалтай барилдаан болж өндөрлөв. Казак түмний нүүрийг тахалдаг хүчит бөх Серик зодоглосонгүй, өлгийгөөс 3 сумын л оролцон барилджээ. Энэ барилдаанд Улсын аварга Бүрэнтөгс түрүүлсэн.
Баян-Өлгийн нутгийн зөвлөлийн даргаар АН-ын гишүүн А.Бакeй гишүүн орлогч даргаар ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулe нар ажиллаж, олон жил удирдсан. Хоёр намын нөхөр их эвтэй байж, иргэдээ талцуулж, хүмүүсийг улстөржүүлэхгүй, нутгийн зөвлөлийн ажилд иргэдээ тэгш оролцуулдаг байсан билээ. Харин гэнэт УИХ-д гишүүн улстөрд хаалга цөм өшигдөж орж ирсэн Т.Аубакир эсрэгээр гэнэ. УИХ-ын сонгууль ойртож 2024 он хаяанд ирлээ. Өнөөдрийн барилдаанаар Баян-Өлгий нутгийн зөвлөлийн даргын нэр хүндийг олж харж болно. Т.Аубакир гишүүн ч ийм юм болохыг мэдээд Бөхийн өргөөнд ирэлгүй, нутаг явах нэрийдлээр Баян-Өлгий рүү бултжээ.
()
Discussion about this post