Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэн болгогч” хэмээх Туулай жилийн сар шинийн баярт зориулсан “Төв түмний золголт” өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны 09:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
“Дүнжингарав” бөхийн дэвжээнээс зохион байгуулж буй төв нутгийн түмний нэгдсэн золголтыг аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж, “Монгол групп” ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн аваргууддаа хүндэтгэл үзүүлж, улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж байна:
Түүнчлэн “Дүнжингарав” бөхийн дэвжээнээс санаачлан хэрэгжүүлж буй Төв аймгийн 6-18 насны бүх хөвгүүдийг зодог, шуудагжуулах аяны нээлтийн ёслол зохион байгуулагдахын зэрэгцээ аймгийн харъяат 96 хүүхэд барилдууллаа.
Төв аймгийн харъяат 6-18 насны бүх эрэгтэй хүүхдүүдийг зодог, шуудагжуулах аян эхэлж ийнхүү нээлтээ хийж, өнөөдөр эхний 96 хүүхдэд зодог, шуудаг гардуулсан юм.
Ирээдүйн аваргуудаа бэлтгэх үүднээс энэхүү аяныг “Дүнжингарав” бөхийн дэвжээний Тэргүүн Б.Нямжав эхлүүлсэн билээ.
()
Discussion about this post