“Fox News” телевизийн нэвтрүүлэгч байсан, 52 настай Мегин Келли хэмээх эмэгтэй Леонардо ДиКаприог нас бага охидтой болзлоо хурцаар шүүмжлэв. Тэрбээр ДиКаприог 19 настай Эден Поланитай нэр холбогдсоны дараа өөрийн нэрийн “The Megyn Kelly Show” подкастынхаа үеэр “Леонардо ДиКаприо гэдсээ унжуулчихаад, жаахан охидтой болзохоос ичих хэрэгтэй. Тэр үргэлж 25 нас хүрээгүй бүсгүйчүүдтэй болзоно гэдгээ зарладаг. Үнэндээ тэр одоо өсвөр насны охинтой харилцаа тогтоочихоод байгаа нь гутмаар үйлдэл. Чи 48 настай, чи хөгшин, бүдүүн эр болсон. Чи Мадоннагаас ч овортой, дур гутмаар харагддаг. Жаахан охидоор дур хүслээ хангадаг энэ увайгүй үйлдлээ зогсоох хэрэгтэй” гэж хатуу шүүмжилсэн байна.
Холливудын Леонардо Ди Каприо 25 нас хүрээгүй бүсгүйтэй болздог нь тодорхой болсон. Түүний жагсаалтад нэртэй загвар өмсөгч Жизель Бундхен, Блейк Лайвли тэргүүтэй 20 гаруй сайхан бүсгүй багтсан. Саяхан анх 25 насны босгыг давсан Жижи Хадидтай болзсон ч сар хүрэлгүй салсан билээ.
()
Discussion about this post