• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Л.Энх-Амгалан: 2022 онд МСҮТ-ийн 200 мянгыг 4800 хүний нэрээр илүү авах гэж байсныг болиулсан

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Улс төр
0
Л.Энх-Амгалан: 2022 онд МСҮТ-ийн 200 мянгыг 4800 хүний нэрээр илүү авах гэж байсныг болиулсан

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлсэн хийсэн юм.

Тэрбээр, Мэргэжлийн боловсролын сургалтын төвүүд ХНХЯ-ны харьяанд байсныг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн БШУЯ-ны харьяанд оруулсан. Мэргэжлийн боловсрол болон техникийн боловсрол ХНХЯ-ны харьяанд байхад олон гажуудал гарсан. Тухайлбал төгсөгчид нь хөдөлмарийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй. Давхацсан адил мэргэжил, сургалтын хөтөлбөртэй учир ажил олгогчдын эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэдэггүй, улмаар төгсөгчдөд нь ажил олддоггүй. Үүнийг засаж залруулж байна. Мэргэжлийн боловсрол олгох сургалт 2.5 жил байсныг гурван жил болгоно.
Хуучин ерөнхий боловсрол 10 жилийн тогтолцоотой байх үед мэргэжлийн боловсрол олгох сургалт 2.5 жил байсан, одоо 12 жил болсон учир гурван жил болгох гэж байна.

Манай яамны харьяанд ирснээр МСҮТ-д суралцагчдын тоог цэгцэлсэн. Өмнөх жилүүдэд 4000-7000 хүүхдийг МСҮТ-д сурдаг нэрээр хий бичилт хийж, улсаас их хэмжээний мөнгө хууль бусаар завшиж байсныг олж тогтоосон.

ЕБС, их дээд сургуульд сурч буй хүүхдийн регистрийн дугаар ашиглаж сар бүр 200 мянган төгрөг авдаг байсныг өнгөрсөн жил бүртгэлийн системийг цэгцэлснээр илрүүлсэн. Зөвхөн 2022 оны хавар төгсөгчдийн тухайд 200 мянган төгрөгийн тэтгэлгийг 4800 хүүхдийн нэрээр илүү авах гэж байсныг илрүүлж, татвар төлөгчдийн 7 тэрбум төгрөгийг эрсдэлээс хамгаалсан.

Ийм буруу замаар өмнөх жилүүдэд татвар төлөгчдийн мөнгө хий хоосон дансанд бичигдэж, тухайн сургуульд сураагүй хүүхдийн нэрээр мөнгө завшсаныг илрүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэлээ. ()

Previous Post

Д.Чойжамц: Туулай жилд төрсөн хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, сайн үйлсэд хичээгч болно

Next Post

Улаанбаатар, Бээжин хотын дарга нар уулзлаа

Next Post
Улаанбаатар, Бээжин хотын дарга нар уулзлаа

Улаанбаатар, Бээжин хотын дарга нар уулзлаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.