• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Баянгол дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгч 370 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Баянгол дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгч 370 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авчээ

Шинэ жилийн өмнө “улныхан”-ы дээрээс угаартай цас орсон бол Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн дээрээс ууттай мөнгө буужээ. Өнгөрсөн оны 12-р сарын 15-нд дарга Б.Сэмжидмаа 96 тоот захирамжаараа “… төлөөлөгчийн үйл ажиллагаа, нийгмийн баталгааг хангах …” зардлыг гаргаж төлөөлөгч нартаа нэг удаагийн буцалтгүй тусламж өгчээ. Дөрөв хоногийн дараа буюу 19-нд 98 тоот захирамж гаргаж мөн дээрхи зорилгоор төлөөлөгч нартаа дахин нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байна. Дээрхи хоёр захирамжид буцалтгүй тусламжийн мөнгөн дүнг тавилгүй “мартсан” болохыг анзаарна уу…

   Гэсэн ч мөнгө мөрөө үлдээдэг тул 96 тоот захирамжаар “нэг удаагийн буцалтгүй тусламж” нэрээр 160 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ. 98 тоот захирамжаар 210 сая төгрөгийн зарлага гарч төлөөлөгч нарын авсан буцалтгүй тусламж 370 сая төгрөг болсон гэнэ. Баянголын ИТХ нь 41 төлөөлөгчтэй гэхээр нэг хүнд есөн сая төгрөг элбэг ногдож байна. Төлөөлөгч нарын төрхийг ажихад өнгө зүс сайтай, өмссөн зүүсэн дэгжин хүүхэн харчууд аж. Тэдний хэн нь ч буцатгүй тусламж гуйхаар нэгэн мэт биш. Харин ч эргээд дүүргийнхээ ядарсан иргэнд тусламж өгөхөөр чадалтай харагдана. Гэсэн ч өгөлгүй аваад эсрэгээрээ юм болжээ. Төлөөлөгч нар ИТХ-д сонгогдохдоо иргэддээ туслана гэж гарч ирсэн баймаар атал иргэддээ очих мөнгөнөөс өөрсдөө тусламж аваад сууж байгаа нь жигшмээр юм. Чухам ямар үндэслэлээр хоёр захирамжинд “… төлөөлөгчийн үйл ажиллагаа, нийгмийн баталгааг хангах …” гэж орсон нь сонин. Төлөөлөгчдийг хороондоо ажиллах уулзалт хийхэд зардлыг нь өгдөг. Мөн “төлөөлөгчийг чадавхижуулах” гээд ч мөнгө өгдөг. Энэ нь үйл ажиллагааны зардлыг нь бүрэн хангамаар юм. Нийгмийн баталгааны тухайд Баянгол дүүргийн төсөв тэдний нийгмийн баталгааг нь хангах үүрэггүй.  Хамгийн эмгэнэлтэй нь 360 сая төгрөгийг дөчхөн хүн хувааж авсан гэхээр 2022 оны баянгол дүүргийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн өрмийг  тэд л хүртэж жирийн иргэдэд хусам нь л ноогджээ. Буцалтгүй тусламж авах гэж хөөцөлдсөн, найдсан хүлээсэн хичнээн иргэдийн найдварыг 41 төлөөлөгч булааж авсан бол…   

()

Previous Post

МОНГОЛЧУУДАД БАЙХГҮЙ СОЁЛ I

Next Post

“Улс төр”-тэй хэргүүд урагшлах уу, удаашрах уу?!

Next Post
“Улс төр”-тэй хэргүүд урагшлах уу, удаашрах уу?!

“Улс төр”-тэй хэргүүд урагшлах уу, удаашрах уу?!

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВЛАА
  • Тина: Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог
  • Тэрбумтны сүүлчийн хайр буюу 63 насны зөрүүтэй гэрлэлтийн түүх
  • Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.