Кембрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кейт хоёр Үндэсний Лоттерейн ивээн тэтгэсэн Лондон дахь Пантоланд пантомимод оролцохоор ханхүү гэр бүлээрээ иржээ. Энэ нь халуун ам бүлээрээ буюу Жорж, Луис, гүнж Шарлотт нартай анх удаа улаан хивсний ёслолоор дагуулж явлаа. Англид коронавиурсын халдвараас сэргийлж, олон арван тоглолтыг цуцлаад байгаа. Харин энэ нь коронавирусын тахлын үеэр театруудыг үүдээ онгойлгоход нь туслах зорилгоор бүтээсэн бөгөөд Үндэсний Лоттерей нь зайгаа тогтоох үүднээс хүн суулгаагүй хоосон суудлын төлбөрийг төлсөн юм. Шоу эхлэхээс өмнө Кембрижийн гүн Уиллиам уг тоглолтыг зохион байгуулсан ажилтан, ажилчдад хүндэтгэл үзүүлж: “Та бүхэн энэ жилийн туршид бүх зүйлээ зориулан ажиллаж, их золиослол гаргаж энэ гайхамшигтай зүйлийг хийсэн… Үүнд улс түмнээрээ талархаж, та бүхэнд асар их талархлын өртэй үлдэж байна.” гэжээ. Шоуны завсарлагааны үеэр хааны удмын хосууд зарим ажилчидтай уулзаж, жүжигчид болон багийнханд талархлаа илэрхийлэхийн тулд тайзны ард гарсан байна.
Discussion about this post