Одоогоос хэдэн жилийн өмнө “Цэвэр агаар сан”-гийн удирдлагуудад холбогдох шүүх хурал болж, дарга Н.Хүрэлсүх хорих ял сонссон. Тэд төсвийн мөнгөөр туйлж нэг сайтыг гэхэд 327 сая төгрөгөөр хийлгэсэн байжээ. Цэвэр агаар сангийн санхүүгийн асуудлыг шалгаж, хууль цагдаагийнхны өмнө Цэвэр агаар сангийн дарга Н.Хүрэлсүх, Ерөнхий нягтлан Хулан хоёр нэгнээ буруутгаж, биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн. Энэ үеэр Н.Хүрэлсүх “Хулантай өс хонзон байхгүй мөн түүнийг дарамталсан зүйлгүй. Түүнийг ийм үйлдэл хийсэнд харамсаж байна. Намайг гүтгэхэд миний улс төрийн карьер хаагдсан. Үүнд гомдолтой байна. Түүний ах, дүү нарын эзэмшлийн 7-8 жип машин, 92 ширхэг брэндийн гутал, 300 сая төгрөгийн ээмэг, бөгж, барьж байгаа гар утасны хамгийн доод үнэ нь 15-45 сая төгрөг байдаг. Мөн түүний эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь 1 тэрбум 500 сая төгрөг болох байх. Намайг албан тушаалдаа хайнга хандсан гэдэгт тодорхой зүйл сонсох байх. Зайлшгүй гарын үсэг зурахаас өөр аргагүй байдалд хүргэж намайг татан оруулсан. Намайг байсан ч байгаагүй ч намайг ашигладаг байсан. Нийт 600 орчим хоног Хулан жүжигчилсэн тоглолтондоо худал мэдүүлэг өгсөн. Яавал МИАТ-ийн хэргийн хүмүүст хувааж ногдуулах вэ гэх аргыг Хулан судалсан гэж би сонсож байсан.” гэж мэдүүлжээ.
Тухайлбал, тус сангийн захирал Н.Хүрэлсүхийн Баянгол дүүрэгт байрлалтай 13 өрөө бүхий 10 орон сууцтай гэгдэж, Н.Хүрэлсүх ийм олон байртай болох хөрөнгө хэрхэн хураасан байх вэ гэж гайхсан. Эхнэр нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2008 он хүртэл барилгын компани ажиллуулсан. Түүгээрээ барилга бариулж, зарим байраа түрээслүүлж байсан” гэж тайлбарласан аж. Мөн “Лексус 570”, “Лексус RX 350”, “Волксваген Ти гуан” машин, М.Хулангийн худалдаж авсан 300 сая төгрөгийн үнэт эдлэл, брэндийн 92 гутал зэрэг эд зүйлийг хураан авч улсад учруулсан хохирлыг барагдуулах үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр болсон байдаг.
Тэр ч байтугай агаар.мн сайт нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2,4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлжээ. Ингэж л агаарыг бохирдлыг бууруулах мөнгийг үрж, нийслэлчүүд утаа, агаарын бохирдлоос болж маш их хохирсон нь маргашгүй үнэн билээ.
Ч.ХҮЛЭГ ()
Discussion about this post