Короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 480 ажилтан албан хаагчдаас ПСР-ийн сорьцын тандалт, илрүүлгийн давтан шинжилгээг авч байна. Шинжилгээг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 9 хүний бүрэлдэхүүнтэй 3 баг авсан.
Ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, халдвар хамгааллын дэглэмийг сахих ажлын хүрээнд 12 дугаар сарын 11-ний өдөр шинжилгээ авах байрны бэлэн байдлыг ханган ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлээ.
Шинжилгээнд хамрагдах ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан автобусаар зөөж, шинжилгээний байрны давхар бүрт 1.5-2 метрийн зайтай суулган, нэг нэгээр нь нэвтрүүлж шинжилгээнд эрсдэлгүй хамрагдах нөхцөл боломжоор бүрэн ханган ажиллаж байна.
Ажилтан албан хаагчдаас авсан шинжилгээний хариу бямба гарагт гарах бөгөөд сөрөг гарсан тохиолдолд нийтийн тээврийн автобуснууд шугамын үйлчилгээнд гарч, иргэдэд хэвийн үйлчлэх юм.
Discussion about this post