Сүүлийн үед нүүрс л гэж их ярьж байна. Жагсаж буй залуус нүүрсний талаар жоохон үндсэн ойлголттой болчихоорой .
Нүүрсний талаар жаахан сонирхох уу хэдүүлээ.
Нүүрсийг чулуужсан нар гэж ярьдаг. Гэхдээ нүүрс бол амьд организмаас үүсдэг. Амьтан ургамалын ялзмагаас гэсэн үг. Одоогийн уурхай байгаа говь нутаг олон сая жилийн өмнө одоогийн Амазоны ширэнгэ шиг байж. Түүнээс л одоогийн “Таван толгойн орд” үүссэн гэж хэлж болно.
Ногоон ургамал өөрийнхөө дотоодод шингээн нөөцлөх энэ их хэмжээний дулааны энергийг хаанаас олж авдаг вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Ер нь манай гариг дээрхи амьдрал, органик бодисыг бүтээгч дулааны эх булаг нь дэлхийгээс 150 сая километр алс орших халуун хайлмал ертөнц болох нар билээ.
Нарны гадаргуугийн температур 6000 градус хүрнэ.
Нар нь асар их хэмжээний дулааныг огторгуйн уудамд цацруулах бөгөөд түүний өчүүхэн бага хэсэг буюу цацруулж буй дулааны зургаан тэрбумын нэг хувь нь дэлхийн газрын гадаргуу дээр тусдаг. Хэдий тийм боловч энэхүү дулаан нь асар их хэмжээтэй юм.
Ургамал нь агаараас органик бодисыг үүсгэн, нарны асар их энергийг нөөцөлдөг.
Оросын эрдэмтэн Михайл Ломоносов намгийн ёроолд хуримтлан тогтсон ургамлын үлдэгдлээс хүлэр үүссэн. Хүлэрээс нүүрс үүссэн гэж үзсэн байна. Энэ нь нүүрсний гарал үүслийн тухай орчин үеийн онолын үндэс нь болжээ.
Олон сая жилийн өмнө цаг уур, орчны нөхцөл өөрчлөгдөхөд дэлхийг бүрхэж байсан ногоон ургамлуудын зарим хэсэг нь шинэ нөхцөлд идээшин амьдарч чадахгүй болсоноос үхэж, нэг газар хуримтлагдан бөөгнөрч агаараар дутмаг, чийглэг орчинд удаан хугацаагаар дарагдан ялзарч, нягтарснаас хүлэр үүсжээ. Улмаар хүлэр газрын гүний даралт, температур ихтэй газрын хөрсний гүнд дарагдан нягтарч хүчилтөрөгчгүй орчинд нүүрс болон хувирсан гэсэн үг.
Чулуун нүүрс үүсэх процесс 265 сая жилийн өмнө эхэлж, 55 сая жил үргэлжилсэн гэж тооцоолсон байдаг.
Хорвоо ертөнцийг гийгүүлэгч нарны энергийг нөөцөлсөн ургамал олон сая жилийн турш хадгалагдан бидний үед нүүрс болон үлджээ. Нүүрс ийм дахин сэргэхгүй газрын ховор элемент. Чухам энэ шалтгаанаар нүүрсийг “Нарны чулуу”, “Газар доорхи нар” гэж нэрлэдгийн учир үүнд оршино.
Дэлхий дээр байгаа батлагдсан 869.90 тэрбум тонн нүүрсний нөөц буюу 112 жил хүрэлцэх хэмжээний нөөц гэсэн судалгаа байдаг.
Монгол улсын хувьд нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн, цаашдаа өсгөх магадлалтай гэж тогтоосон бөгөөд 21,5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг.
()
Discussion about this post