Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн 16-д шалгарсан Солонгосын шигшээ багийн тамирчин тус бүрд 100 сая воны урамшуулал олгохоор болжээ. Харин шилдэг 8-д шалгарвал багийн гишүүн бүр 200 сая воны урамшуулал авах юм байна.
Дасгалжуулагч Пауло Бенто тэргүүтэй Солонгосын шигшээ баг 12 дугаар сарын 3-ны өдөр Катарын Аррайян хотын Боловсрол Сити цэнгэлдэх хүрээлэнд болсон хэсгийн 3 дахь тоглолтод Португалийн багийг 2:1-ээр хожсон юм. Ийн шилдэг 16-т шалгарсны дараа багийн ахлагч Сун Хын Мин “2018 оны ДАШТ-нд бид чадах бүхнээ хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй. Энэ удаад үр дүнд хүрсэндээ маш их баяртай байна. Тоглогчдоороо үнэхээр бахархаж байна” гэжээ.
()
Discussion about this post