Монголчууд шар алтнаас илүү хар алтнаас мөнгө олж, эдийн засагт үлэмж тус нэмрээ оруулдаг нь үнэн. Харамсалтай нь улсын төсөвт орохоосоо өмнө хар алтанд хаан суусан, хаанчлал тогтоосон улсын халаас хэтэвчийг түнтийлгэх болсон гэх. Улсаасаа баян хүн гэдэг нь хар алтны “магнат”-ууд болсон бололтой.
Засгийн газраас 2023-2025 оныг “…Монголд зочлох жил” болгож зарласан. Энэ хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын хуралдаанаар энэ хуулийн талаар хэлэлцжээ. Тэр үеэр онгоцны түлшний үнэтэй холбоотой асуудал яригдсан байна. Үнэндээ МИАТ-ийн нисэх тасалбар аль ч улсынхаас өндөр байдаг, аялал жуулчлалыг дэмжье гэвэл энэ үнийг буулгахаас эхлэх ёстой. Гэтэл, тийзний үнээс эхлээд олон зүйл онгоцны түлшний үнээс шалтгаалж байгааг албаныхан хэлжээ.
Үүнийг сонссон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихэд бухимдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нийлүүлдэг монопол үнэтэй шатахууны талаар ярьж, ширүүн үг хэлжээ. Тэрбээр “…Ц.Анандбазар З.Энхболд хоёр Бага тэнгэрийн аманд нүүрсний мөнгөөрөө байшин барьсан. Тэндээ хор найруулж суудаг. Харин төрийг найруулж чадахгүй шүү. Тийшээ нэлээд хэдэн шүүгч байн байн очдог. Нүүрсчид нийлж байгаад гурван шатны шүүхийг зад татаад гараад ирдэг юм байна. Хүчтэй байна. Тэрийг нь харлаа, үзлээ. Гэхдээ олон нийт ийм хуйвалдааныг чинь таашаахгүй байгаа шүү” гэжээ. Энэ “үг”-тэй холбоотойгоор улс төрийн хүрээнийхэн хөдөлгөөнд орж “…Ерөнхий сайд юу гээд хэлчихсэн юм бэ, З.Энхболд нүүрсний хулгайд холбогдчихсон юм уу” гэлцэж байна.
()
Discussion about this post