Хэнтий аймаг 100 жилийн ойгоо угтаж, Хэрлэн сумын төв цэнгэлдэх хүрээлэнг засварлаж эхэлжээ. Тус аймгийн Засаг даргын санаачилгаар, орон нутгийн төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр их засварыг хийж буй аж.
Гүйцэтгэгчээр “Хангай илч дулаан” ХХК ажиллаж байгаа бөгөөд наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал, саравчны суурийн ажил буюу 1.5 метр гүн бетон багана суурилуулах ажил бүрэн дуусчээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 талд 600 орчим автомашины зогсоол, Сурын талбай, Шагайн асар саравчны суурь, явган хүний зорчих замын ажил хийгдэж байна.
Дөрвөн улирлын үйл ажиллагаатай болох тус цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийг бүрэн шинэчлэн, 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөжээ. Мөн 5337 м2 поликарбонат дээвэр, налуу хийцлэлтэй металлаар хийгдэх аж.
()
Discussion about this post