• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” музейн нээлтэд оролцлоо

admin by admin
10/11/2022
in Нийгэм
0
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” музейн нээлтэд оролцлоо

Хүннү гүрний үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын хаад язгууртнууд, нүүдэлчин монголчуудын түүхийг харуулсан Их Эзэн Чингис хааны музейн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.

“Чингис хаан” музей байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-ны 280 дугаар тогтоолоор гаргасан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 30 жилд Монголын нийгэм, соёлын салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болж байна. Мөн монголчууд бидний хувьд эх орон, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлсээрээ бахархах, хойч үедээ өв соёлоо уламжлан үлдээх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.

“Чингис хаан” музей нь 2000 жилийн түүхэн дэх Монголын хаад язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны томоохон музей гэдгээрээ онцлог. 12 мянга орчим үзмэртэй, 93 хувь нь эх үзмэр бол үлдсэн нь 10 улсын номын сан, музейн архив дахь эд өлгийн зүйлсийн хуулбар уран бүтээл юм.

Бүтээн байгуулалтын хувьд олон улсын стандартад бүрэн нийцсэнээрээ “Чингис хаан” музей Монголын музейн салбарт жишиг болж байна. Энд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүр QR кодтой байх бөгөөд үзэгчид гар утсаараа тус кодыг уншуулан монгол, англи, орос хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой ажээ.

“Чингис хаан” музей 2022 оны аравдугаар сарын 13-наас олон нийтэд үйлчилж эхэлнэ.

Чингис хаан музейг анх байгуулж байхад түүх дурсгалт үзмэр ховор гэж шүүмжилж байсан иргэд нээлтийг үзээд санаа нь эргэв. Их түүх, их хаанаараа бахархаж, өнөөдөр Монгол бахархлын өдөр мэт баярлаж байна. Мэдээж Ерөнхийлөгч, Засгийн газарт энэ магтаал харъяалагдах ёстой. Мөн шинэ тутам байгуулагдсан Соёлын яамны оролцоо их бий. Соёлын сайд Ч.Номинг цар тахлын үед музей гэж ярилаа гэж шүүмжилсэн ганц нэг хүн ч бий.

Азаар, Азидаа 10-т орох музей бариад зогсоогүй музейн тухай хууль хүртэл батлуулж амжжээ. Музейн тухай хуулийн талаар Соёлын сайд Ч.Номин  “Ерөнхийдөө, соёлын олон төрөл зүйл аажмаар устах үр дагавар нь зөвхөн Монгол Улсын биш аливаа улс үндэстэнд тулгарч байгаа асуудал.

Манай Улс ч гэсэн үүнийг бодитой “аюул” гэж харсан тул Соёлын яамыг байгуулж, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай хууль зэрэг шинэ болон шинэчлэн найруулсан хуулийг баталсан. Энэ нь шинэ тутамд орж ирж байгаа соёлын нөлөөллийг бууруулах, монголчуудыг бусдаас ялгах, монгол соёлын давтагдашгүй хэв шинжийг тодруулж, хамгаалах зэрэг нөхцөлийг бүрдүүлэх суурь болж байгаа юм.

Эдгээр хууль эрхзүйн шинэчлэлүүдэд музейн салбар багтаж, анх удаа бие даасан Музейн тухай хууль батлагдсан нь орчин цагийн музейн харилцааг зохицуулах, музейн үүргийг бэхжүүлэхэд чиглэгдсэн.

Өөрөөр хэлбэл, музейг хүн бүрд хүртээмжтэй болгох хамгийн үр дүнтэй арга замыг, нийгмийн үүргийг нь илүү тодруулахад хуулийн зорилго чиглэгдэж байгаа. Музей бол соёл өвлөгдөж байдаг, цуглуулгууд нь байгаль, хүмүүсийн соёлын биет, биет бус өвийг хамгаалах чухал газар, орон зай учраас Соёлын яам Музейн тухай хуульд түшиглээд музейн асуудалд илүү их анхаарал хандуулж байгаа” гэж ярилцлага өгч байсан юм.

Previous Post

Хакухо М.Даваажаргал: Ард иргэдээ вакцинцуулж, ковид цар тахлыг амжилттай давсан Ерөнхий сайд танд талархал илэрхийлье

Next Post

Дөрвөн хотын жүдо бөхийн тамирчдын нөхөрсөг тэмцээн эхлэв

Next Post
Дөрвөн хотын жүдо бөхийн тамирчдын нөхөрсөг тэмцээн эхлэв

Дөрвөн хотын жүдо бөхийн тамирчдын нөхөрсөг тэмцээн эхлэв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.