Эмэгтэй жүжигчдийн мөрөөдлийн дүр Жульетта, Анна Каренина, эрэгтэй жүжигчдийн хувьд Вронский, Ромео байдаг гэлцдэг. Энэ жил 2020 он тэр чигтэй хөл хориотой, урлаг соёлынхны хувьд ажил хэрэг нь “хаалттай” жил болж байгаа. Харин 10 дугаар сард урлагийнхны хөл хорио тавьсан үед УДЭТ-т найруулагч Н.Наранбаатарын “Анна Каренина” жүжиг нээлтээ хийлээ. Угаас хүн төрөлхтний хувьд “Анна Каренина” ширээний ном болсон, хэн бүхэн мэдэх сонгодог зохиол. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хайртай, сонирхолтой дүр. Тиймээс энэ жүжгийг үзэх хүсэлтэй үзэгчид олон байсан. “Анна Каренина” жүжиг 10 дугаар сарын 3-нд нээлтээ хийж, 31 хүртэл тоглосон. Тэгэхэд 10 сарын 20-д гараад 31-ний тоглолтын билет зарагдаж дууссан гэдгийг УДЭТ-ын Маркетингийн алба зарласан, тийм л эрэлттэй жүжиг болж чадсан билээ.
“Анна Каренина”-д УДЭТ-ийн жүжигчин Н.Баярмаа, Вронскийд Т.Сэргэлэн тоглож өөрийн карьер, дурсамжинд томоохон “юм”-тай болсон. Юутай ч Вронскийн дүрд жүжигчин Э.Тодгэрэл тоглох боломжтой байжээ. Энэ тухайд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Анх зохиол уншаад энд Б.Баярмаа тоглох юм байна гэж бодсон. Каренинд тэр гэж. Энэ хоёр дүр хамгийн түрүүнд харагдсан. Энэ хоёр байгаа учраас найдвар байна. Вронскийд манай театрт байсан Э.Тодгэрэл гэж залуу байсан ч Америк руу хувийнхаа амьдралыг хөөгөөд явсан. Би уг нь тэрийг гэж бодсон байсан. Вронскийд одоо Т.Сэргэлэн тоглож байгаа” гэж ярилцлага өгсөн.
УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэл найз бүсгүй П.Шүүдэрцэцэгийн араас Америк явсан. Хэрвээ Америк яваагүй бол “Анна Каренина” жүжгийн Вронскийд тоглож, жүжигчний хувьд нэг мөрөөдлөө гүйцээх боломжтой байжээ.
Discussion about this post