Эрлийз төрхтэй Г.Анархүү гэж инстаграм од залуу бий. Г.Анархүү Эрчим хүчний сайд асан Б.Жигжид гуайн зээ охин Б.Тэмүүлэнг насанд хүрээгүй шахуу байхад ээж болгож анхны охин нь төрсөн. Б.Тэмүүлэн ЭМШУИС-д шүдний эмч мэргэжлээр сурч байгаа ч зар сурталчилгааны эрэлттэй од, хөөрхөн монгол бүсгүй. “Холливуд” Амарсайхантай хамтарч, “Итгэл” кинонд тоглосноор нь залуус сайн мэднэ байх. Г.Анархүү, Б.Тэмүүлэн хоёр хурим найр хийгээгүй, тэгээд ч охиноо багад нь салсан. Удалгүй Г.Анархүү MNTM шоунд амжилттай оролцож аман хүзүүдсэн мисс Ю.Балжидмаатай үерхэх болсон билээ. Нас нь дөнгөж 20 хүрч явсан Ю.Балжидмаа Г.Анархүүтэй хамт амьдарч, өнгөрсөн жил хүүтэй болсон. Харин цуутай хос хүүгээ ой хүрч амжаагүй хоёр тийш болсон бололтой. Учир нь инстаграмын од загвар өмсөгч, олны танил болсон залуу хоёр хувийн харилцаагаа илэрхийлж, хамтдаа авахуулсан зургаа их оруулдаг байсан. Харин сүүлийн нэг сард Г.Анархүү мисс загвар өмсөгч Ю.Балжидмаатай авахуулсан зургаа устгаж, харин хуучин найз бүсгүй Б.Тэмүүлэнтэй авахуулсан зургаа сэргээн гаргаж эхэлсэн юм. Г.Анархүүгийн охины ээж, өөр найз залуутай болж дахиад ээж болсон нь Г.Анархүүд хамаагүй бололтой. Эцэст нь Г.Анархүү инстаграмм хаягаа түр хаажээ. Юутай ч хосууд муудалцаж, харилцаагаа түр завсарласан нь илэрхий. Харин түр үү, бүр үү гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ.
Discussion about this post