Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатар спортоор бол олимп, дэлхийн аварга болсон дэлхийн шилдэг баритоны нэг. ОАнх 23 насандаа МУГЖ болсон дуучин Г.Ариунбаатар 25 насандаа хоёр ч бүсгүйгээс хоёр хүүтэй болсон. Арван жилийн сурагч үеэсээ дотноссон охин анхны хүүг нь төрүүлж, удаах хүүг нь нижгэр хурим хийж гэрлэсэн З.Туяа гэдэг бүсгүй төрүүлсэн. Г.Ариунбаатарын алдар нэр түгж, гавьяа шагнал гардахын хэрээр хувийн амьдрал нь уруудаж, эхнэр нь цагдаад өгч, алдарт дуучин эрүүгийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан удаатай. Эхнэр нь хувийн чатыг нь ил гаргаж, эр нөхрөө эвгүй байдалд оруулсан. Нэгэнт цав суусан амьдрал удаан үргэлжлээгүй.
Харин МУГЖ Г.Ариунбаатар 2016 оноос жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарсан. Б.Баярмаа өмнө нь мөн л Ариука нэртэй нөхөртэй, гурван охинтой, гаднаасаа сайхан гэр бүл гэгддэг байв. Б.Баярмаа сайн ч жүжигчин, сайхан ч бүсгүй, нөхөр, гурван охиноо асрахын зэрэгцээ олон киноны гол дүрд тоглосон. Мөн 2014 онд “Плэйбой” сэтгүүлээс шалгаруулсан санал асуулгаар Монголын хамгийн сайхан хүүхний нэгдүгээрт шалгарч байлаа. Гэтэл Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёр хамт амьдарснаар, бүсгүй хөшигний ард орж, хайр сэтгэл, амьдралаа олны нүднээс их нууцалдаг. Б.Баярмаа жүжигчний карьераа орхиж, цахим хуудсаа ч устгаж, гурван жил фэйсбүүк, “инста”-д мөргүй нэгэн болсон. Хоёр ч амьдрал үзсэн, хоёулаа олны танил залуу хос харилцаагаа олны нүднээс нууцалсан нь дээр гэж бодоо биз ээ.
Харин саяхнаас тэд харилцаагаа ил болгож, инстаграмм, фэйсбүүк хуудсаа идэвхтэй хөтлөх болов. Г.Ариунбаатар ч томоожиж, Баярмаа, Ариунбаатар хоёр одоо хоёр хүүгийн аав ээж болжээ. Өмнөх амьдралаасаа Г.Ариунбаатар хоёр хүүтэй, Б.Баярмаа гурван охинтой, дундаасаа хоёр хүүтэй болохоор 7 хүүхэдтэй өнөр бүлийн эзэн, эзэгтэй болжээ. Дөрвөн жил хамтдаа амьдарч, хоёр ч хүүгийн эцэг эх болсон урлагийн алдартай залуусыг одоо буруутгах хүн байхгүй. Өнөр бүлийн эзэн залуу хос цахимд бие биедээ зүрх илгээж, харилцаагаа ил болгосоор байна. Юутай ч хэсэг дуучид Чингис хааны одонт Г.Ариунбаатарынд зочлоход ард нь жүжигчин Б.Баярмаагийн “Мойлхон” кинонд тоглосон хөрөг зураг өлгөөтэй байгаа нь хосууд нэг цул, бат бөх гэр бүл болсныг илчилнэ.
Discussion about this post